Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зудын байдалд үнэлгээ хийхэд 13 аймгийн 58 суманд мөсөн зудын нөхцөл бүрджээ

Огноо:

,

Цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд  хоёрдугаар сарын дунд 10 хоногийн байдлаар 13 аймгийн 58 суманд цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн зудын нөхцөлд, зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөлд 17 аймгийн 139 сум, 18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэг цагаанаар зудархуу нөхцөлд байна.

Увсын Өндөрхангай, Наранбулаг, Завханы Отгон, Говь-Алтайн Есөнбулаг, Тонхил, Дэлгэр, Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баян-Овоо, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Архангайн Жаргалант, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Цахир, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Цэнхэр, Хангай, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Богд, Булганы Рашаант, Төвийн Заамар, Баянхангай, Лүн, Эрдэнэсант, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дорноговийн Иххэт, Өргөн, Дэлгэрэх, Хэнтийн Баянмөнх, Дархан, Баянхутаг, Галшар, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай.

 Баян-Өлгийн Сагсай, Булган, Цэнгэл, Дэлүүн, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Тариалан, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарив, Шарга, Бугат, Бигэр, Цээл, Чандмань, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Асгат, Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Галуут, Жаргалант, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Алаг-Эрдэнэ, Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Их-Тамир, Чулуут, Хашаат, Хотонт, Булган, Эрдэнэбулган, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Тарагт, Арвайхээр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Цагааннуур, Баянгол, Алтанбулаг, Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Батсүмбэр, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Цээл, Баянцогт, Архуст, Баянжаргалан, Аргалант, Дорноговийн Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Даланжаргалан, Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Өндөршил, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэлгэрхангай, Өмнөговийн Манлай, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхгол, Баяндунд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Мөн Баян-Өлгийн Цагааннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн, Ховдын Эрдэнэбүрэн, Мөст, Говь-Алтайн Дэлгэр, Цогт, Халиун, Төгрөг, Алтай, Завханы Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бөмбөгөр, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Өвөрхангайн Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган, Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Орхон, Баруунбүрэн, Хушаат, Сант, Шаамар, Дархан-Уулын Орхон, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Дэлгэрхаан, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Сэврэй, Баяндалай, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Мандах, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Хэрлэнд цагаанаар зудархуу байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах нар 2026 оны наймдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг системтэй өргөжүүлэхээр тохиролцжээ.

Мөн цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх ажлын үндсэн суурь баримт бичиг болгохоор төлөвлөсөн байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж буйг онцолжээ.

Энэ хүрээнд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэв.

Тэрбээр НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь хот байгуулалтын шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.

Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Сенегалын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар болон Африкийн хотууд газарзүйн хувьд алслагдсан ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилттой тулгарч байгааг онцолж, хотуудын түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот орчмын газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаа танилцуулжээ.

Харин Сенегалын Ндиоб хотын зүгээс агроэкологи, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцсан байна.

Талууд цаашид хотын уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр туршлага солилцож, ногоон шилжилт, агроэкологи болон байгальд түшиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлов.

Мөн Африкийн хот, орон нутгийн засаг захиргаадыг нэгтгэдэг UCLG Africa болон Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хотуудын сүлжээгээр дамжуулан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ.

Уулзалтын үеэр COP17 болон Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “Хотын дарга нарын чуулга уулзалт” нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хот, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох