Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Малчин түмэндээ тусалья” хандивын бөхийн барилдаанаар нийт 192 сая төгрөг цуглажээ

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбоо “Малчин түмэндээ тусалья” хандивын аянг 2024 оны 2-р сарын 20-ны өдрөөс өрнүүлж, 03-р сарын 01-ний өдөр Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ.
 
Тус барилдааны үеэр бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, бөхийн дэвжээдээс малчдадаа хандив өргөсөн болон барилдааны орлого, мөн барилдааны үеэр бөх сонирхогч үзэгчдээс шилжүүлсэн төлбөр болох нийт 192,123,266 төгрөгийн хандивыг малчдадаа тусламж болгон өглөө.
Үүнд:
 
1. Монгол бөхийн өргөөнд ирж хандив өргөсөн хандивлагчид:
 
• “Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбек бөхчүүдийн хамт 10 сая төгрөг
• МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл, МУГД, улсын начин Б.Адьяахүү нар 3.0 сая төгрөг /Сүхбаатар аймгийн Дарьганга, Дорноговь аймгийн Иххэт, Завхан аймгийн Яруу сумдад тус бүр 1.0 сая төгрөг/
• Англи улсад амьдран суугаа а.а Я.Оюун-Эрдэнэ, с.з Д.Цэрэнбат, Ц.Батбаяр, н.Баасандорж нар 2.2 сая төгрөг
• “Улаанбаатар” сургуулийн багш Булган хамт олны хамтаар 2.0 сая төгрөг
• МҮБХ-ны засуулууд 1.0 сая төгрөг
• Их Монгол хэмээх Х.Шаравжамц аваргын зээнцэр, МҮБХ-ны ЁЗСХ-ын зөвлөлийн гишүүн П.Мөнхжаргал 1.0 сая төгрөг
• МҮБХ-ны дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням 500.000 төгрөг
• МҮБХ-ны ЁЗСХЗ-ийн гишүүн, Монголын мистер Д.Золбаяр 500.000 төгрөг
• Ардын жүжигчин, уртын дуучин, цэргийн заан Д.Түвшинжаргал ач, зээ нарын хамт 500.000 төгрөг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд/
• Ардын жүжигчин, уртын дуучин, цэргийн заан Д.Түвшинжаргал ач, зээ нарын хамт 400.000 төгрөг
• Улсын начин Д.Амарсайханы дэмжигчид 500.000 төгрөг
• Бөх сонирхогч Д.Болдсүрэн 500.000 төгрөг
• МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Дархан-Уул аймгийн ҮБХ-ны тэргүүн, а.х Б.Төмөрбаатар бөхчүүдийн хамт 500.000 төгрөг
• МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Багануур дүүргийн ҮБХ-ны тэргүүн Ж.Мөнгөнбаяр 500.000 төгрөг
• МҮБХ-ны Европ дахь салбар холбооны гүйцэтгэх захирал Б.Саран 500.000 төгрөг
• “Оч” гэрэл зургийн студийн захирал Я.Алтанцөгц 500.000 төгрөг
• Улсын манлай засуул Р.Сампилдондов 500.000 төгрөг
• Улсын начин М.Мижиддорж 100.000 төгрөг
• Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Махимпекс”-ийн брокер Э.Сонинбаяр 100.000 төгрөг
• Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын аварга малчин Д.Банзар 100.000 төгрөг
• Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц. Ерэнпил 50.000 төгрөг
Дүн: 24.950.000
2. “Малчин түмэндээ тусалъя” хандивын бөхийн барилдаанд барилдаж нэгээс долоо давсан бөхчүүд давааны шагнал болох 50.000 -3.000.000 төгрөг, ажилласан жаяг дэгийн багийн гишүүд болон уран бүтээлчид, хамгаалалтын албаныхан ажлын хөлсөө хандивласан болно.
3. Хандивын барилдааны билетын орлого болон бөх сонирхогчдоос хандивласан
Дүн: 86,573,266 төгрөг,
4. Бөхчүүд, бөхийн дэвжээдээс Аймаг, сумын Онцгой комисс болон орон нутагтаа өгсөн хандив:
• “Бөхбилэгт” дэвжээ – Архангай аймгийн Онцгой комисст 17 сая төгрөг
• Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Улсын начин Ц.Анхбаяр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Халзан сумдад 30.000.000 төгрөг
• “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ 10 сая төгрөг
• Булган аймгийн улсын начин Д.Амарсайхан, Д.Тамир, Д.Амаржаргал, Х.Цогтгэрэл, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс нар 5,5 сая
• Баянхонгор аймгаас Алтан цомын барилдаанд оролцсон дасгалжуулагч, бөхчүүд 5 сая төгрөг
• “Хутагтын хүчтэн” дэвжээ 3,1 сая төгрөг
• Увс аймгийн Давст сумын бөхчүүд, нутгийн зөвлөлийн хамт 10 сая төгрөг хандивлажээ.
 

 

 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Огноо:

,

Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.

С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.

Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.

“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.

Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  

2026 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.  

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.


2026 оны наймдугаар сарын 12-ноос
2026 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох