Улстөр нийгэм
Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан 816 хүнд хяналт тавьж байна
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс "Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хүмүүсийн оргон зайлсан шалтгаан, тэдэнд тавих хяналт хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх"-ийг 2018, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгалаа.
Дээрх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон цагдаагийн байгууллагаас хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоогдсон нийт 1994 хүнд хяналт тавьж ажилласан бол одоо 816 хүнд хяналт тавьж байна.
Шүүхээс тогтоосон хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүн 2018 онд 16 байсан бол 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 7 байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтандбайх хугацаандаа сар тутам бүртгүүлэх, байнга оршин суух газраасаа 7 хоногоос илүү хугацаагаар явах болшүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй 2 хүний ялыг биечлэн эдлүүлэхээр прокуророос дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Шалгалтаар хорих байгууллагаас хоригдлыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон захирамж, зам явах хуудас, холбогдох баримт бичгийг тухайн хүний оршин суух газрын шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлдэггүй, хугацаа хэтрүүлж хүргүүлдэг, оргон зайлсан хүнийг эрэн сурвалжлах, олж тогтоох, ялыг биечлэн эдлүүлэх ажил хангалтгүй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн болон халдварт өвчтэй хүнийг суллагдах үед нь эрүүл мэндийн байгууллагад мэдэгддэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул зөрчлийг арилгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт прокурорын шаардлага бичиж хүргүүллээ.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Улстөр нийгэм2024/11/19
Хүний эрхийн дэд хорооны гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаатай танилцав
-
Цаг үе2026/08/27
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж э...
-
Цаг үе2023/05/18
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2026/04/22
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүл...
