Улстөр нийгэм
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөг болов
“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 43 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг нийтэд уриалсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас санаачлан, анх удаа Үндсэн хуулийг бүрэн эхээр нь унших арга хэмжээг зохион байгууллаа. Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалгыг дэмжин, оршил, 6 зүйл, 70 заалт бүхий Үндсэн хуулийг өнөөдөр 28 иргэн зүйл, заалтаар нь уншсан байна.
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон ардчилсан, шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Үндсэн хуулийн уншлагыг цаашид уламжлал болгон Төрийн ордон дахь төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэрт жил бүр нээлттэй зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Шударга мэдээ2022/08/24
Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг...
-
Шударга мэдээ2022/09/20
“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 415 хүү...
-
Цаг үе2024/02/15
“Barilga expo 2024” олон улсын үзэсгэлэн яармаг болно
-
Цаг үе2024/12/12
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
