Улстөр нийгэм
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжүүдтэй компанийн нөөц бүрдүүлэх тухай гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
