Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Бизнес, инновац болон тогтвортой хөгжил-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хороо, МУИС-ийн Бизнесийн сургууль, Бүс ба зам олон улсын хөгжлийн судалгааны академи хамтран зохион байгуулсан “Бизнес, инновац болон тогтвортой хөгжил-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Хурлыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжилд судалгаа, шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалт чухал бөгөөд академик байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах нь онцгой ач холбогдолтойг онцлов.

Хуралд санхүүгийн салбарын тогтвортой хөгжил, худалдаа болон гаалийн шинэ технологи, хиймэл оюун ухаан, менежмент, маркетингийн ирээдүйн чиг хандлага зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын албаны дарга Б.Батчимэг санхүүгийн зах зээл дэх инновац технологийн хөгжил, сэндбокс зохицуулалтын бодлого, хэрэгжилтийн явцын талаар танилцууллаа. Монгол Улс 2021 оноос сэндбокс зохицуулалтыг хэрэгжүүлж, технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд туршиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улс сэндбокс зохицуулалтыг нэвтрүүлж байна. Манай улс төв Азийн бүсэд идэвхитэй ажиллаж буй анхны орон бөгөөд одоогоор нийт 8 компанийн 14 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ туршигдаж байгаа юм. Үүнд мөнгөний захын платформ, хамтын санхүүжилтийн үйлчилгээ, биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны систем зэрэг шинэ төрлийн үйлчилгээ, инновац шийдлүүд багтсан.

Энэхүү хуралд Монгол, БНХАУ, БНСУ, АНЭУ зэрэг улсын их, дээд сургуулийн 80 гаруй эрдэмтэн судлаач онлайнаар болон биечлэн оролцсон бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, инновацид суурилсан бодлого боловсруулах, хиймэл оюун ухаан ба тогтвортой хөгжлийн интеграц зэрэгт хувь нэмэр оруулах чухал индэр болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.

Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Сенегалын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар болон Африкийн хотууд газарзүйн хувьд алслагдсан ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилттой тулгарч байгааг онцолж, хотуудын түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот орчмын газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаа танилцуулжээ.

Харин Сенегалын Ндиоб хотын зүгээс агроэкологи, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцсан байна.

Талууд цаашид хотын уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр туршлага солилцож, ногоон шилжилт, агроэкологи болон байгальд түшиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлов.

Мөн Африкийн хот, орон нутгийн засаг захиргаадыг нэгтгэдэг UCLG Africa болон Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хотуудын сүлжээгээр дамжуулан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ.

Уулзалтын үеэр COP17 болон Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “Хотын дарга нарын чуулга уулзалт” нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хот, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.

“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.

Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.

Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.

Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.

Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.

Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.

Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.

Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм18 цаг 49 минут

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын б...

Цаг үе19 цаг 19 минут

1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж...

Цаг үе19 цаг 22 минут

COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна

Улстөр нийгэм19 цаг 28 минут

Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чигл...

Цаг үе19 цаг 40 минут

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх тал...

Улстөр нийгэм19 цаг 45 минут

COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно...

Цаг үе19 цаг 51 минут

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Шударга мэдээ2026/08/20

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Улстөр нийгэм2026/08/20

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Цаг үе2026/08/20

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Санал болгох