Улстөр нийгэм
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, О.Батнайрамдал, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резиденс" хотхонд ажиллалаа. 2009 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн, хуучнаар 100 айлын цагаан байруудыг буулгаж, НОСК-ийн захиалгаар дахин орон сууцжуулах төслийн хүрээнд шинээр төлөвлөн барьж байгаа юм.
Нийт 16 давхар долоон блок 800 айлын "100 резиденс" хотхоны эхний ээлжийн гурван орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, иргэд түлхүүр гардан авлаа. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд оруулахыг зорьж байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж, шинээр барьж байна. Өнөөдөр "100 резиденс" хотхоны эхний ээлжийн ашиглалтад орсон байртай танилцаж байна. Улаанбаатар хотод 5551 иргэний амьдрах зориулалттай барилга орон сууц байна. Үүний 672 буюу 12 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 376 орон сууцыг нь ашиглахыг хориглосон. Хууль, журамд зааснаар иргэд өөрсдөө санал өгөөд төсөл болгох 204 барилга ашиглалтад тэнцэхгүй учраас дахин орон сууцжуулах төсөлд хамрагдсан.
Үүнээс 65 хувийн биелэлттэй 133 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2016-2025 оны хооронд нийт 39 орон сууц ашиглалтад орж, 40 гэрээний шатандаа, 54 орон сууц барилга угсралт болон буулгах шатандаа ажил явж байна. Цаашид 71 байршил дээр сонгон шалгаруулалт хийж, хотын төвийн ашиглалтад тэнцэхгүй барилгуудыг шинээр төлөвлөж, орчин үеийн стандартад нийцсэн барилгуудыг сургууль, цэцУлстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
