Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

Огноо:

,

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Гомбожавын Занданшатар оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Дараа нь Ерөнхий сайд хүүхэд залууст хандаж үг хэлэхдээ “Ирээдүйгээ бүтээхийн тулд үзэл бодол,итгэл үнэмшилдээ бат зогсож, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр өөрийгөө зэвсэглэн, түүх, соёл, ёсуламжлалаа гүн ойлгосон бат бөх мэдлэгт тулгуурлан урагшлах учиртай. Суралцах нь нэг удаагийнзорилт биш, насан туршийн амьдралын хэв маяг байх ёстой. Сониуч зангаа хэзээ ч бүү алдаарай.Сониуч хүн л асуулт тавьж чадна, асуулт тавьж чаддаг хүн л бүтээлч сэтгэж, шинийг нээдэг. Өнөөдөрсурсан мэдлэгээ маргааш бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг, инновац хийхээс айдаггүй, өндөр ёссуртахуун, хариуцлагатай ухамсрыг эрхэмлэсэн залуу үе Монголын маргаашийг бүтээнэ” гэдгийг онцоллоо. 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгууллаа.

ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ, САНААЧИЛГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ НОМИНАЦИД

1.     Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн сурагч Мөнхтулгын Мөнх-Оргил 

2.     Хан- Уул дүүргийн Орчлон сургуулийн сурагч Рэнцэнбатын Ананд

3.     Дархан-Уул аймгийн ОД сургуулийн сурагч Гантулгын Амармэнд

ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ САНААЧЛАГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ НОМИНАЦИД

1.     Говь-алтай аймгийн Ёсөн булаг сумын 2 дугаар  сургуулийн сурагч Ренцэнгийн Ууганбаяр

2.     Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч Баяр-Эрдэнийн Хангал 

3.     Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн сурагч Энхжаргалын Энх-Учрал 

ОЮУН УХААНЫ СПОРТ НОМИНАЦИД

1.     Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч Баянмөнхийн Эрмүүнзаяа 

2.     Улаанбаатар хотын Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Энх-Үжин 

3.     Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сургуулийн сурагч Очирдарийн Эгшиглэн 

4.     Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн сурагч Батпэлдэнгийн Буянхишиг

5.     Нийслэлийн 31 дүгээр сургуулийн сургач Идэрийн Цэлмүүн 

6.     Увс аймгийн 3 дугаар сургуулийн сурагч Батмөнхийн Сансармаа таныг урьж байна.

7.     Сэлэнгэ аймгийн 5-р дунд сургуулийн сурагч Сувдмаагийн Ариунтунгалаг 

УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ НОМИНАЦИД

1.     Хан-Уул дүүргийн Бага тэнгэр сургуулийн сурагч Баярмагнайн Мөнх-Амин

2.     Нийслэлийн 50-р сургуулийн сурагч Сундуйдаваагийн Ариунсанаа 

3.     Дорнод аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч Шинэбаярын Нандинцэцэг

4.     Дархан -Уул аймгийн Оюуны ирээдүй сургуулийн сурагч Гантулга  Маралгоо   

ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ, САЙН ҮЙЛС НОМИНАЦИД 

1. Баянхонгор аймгийн Төгс-алгоритм сургуулийн 11-р ангийн сурагч Өлзийжаргалын Гүнгуа 

2. Дархан- уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн сургач Мандалбаярын Цогзолмаа         

3. Нийслэлийн “Шинэ  үе” сургуулийн сурагч Бадрахын Амгалан    

 БИЕИЙН ТАМИР, СПОРТ НОМИНАЦИД

1.   Сүхбаатар аймгийн Баяндэлгэр  сумын сургуулийн сурагч Даваажаргалын Анударь 

2.  Баянгол дүүргийн 141-р сургуулийн сурагч Маналжавын Цэлмүүн

3.  Нийслэлийн 141-р сургуулийн сурагч Шүрбумын Эрхэт

4.  Хан-уул дүүргийн Күнз сургуулийн сурагч Мөнхтөрийн Цэлмүүн

5.  Хэнтий аймгийн Хэрлэн сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Эрхэмбаатарын Хаш-Эрдэнэ

6. Өвөрхангай аймгийн Хоёрдугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч Бямбасүрэнгийн Буянтогтох 

МОНГОЛ ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛЫГ ӨВЛӨН ТЭЭГЧ НОМИНАЦИД

1.  Сонгинохайрхан дүүргийн  151-р сургуулийн  сурагч Заминдийгийн  Мөнх-Эрдэнэ.

2.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн сурагч Гомбосүрэнгийн Гантуяа 

3.Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн сурагч Цовоогийн Нандин-Эрдэнэ 

4.Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн сурагч Ариунтунгалагийн Наранцолмон 

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН НОМИНАЦИД 

1.Нийслэлийн 28-р сургуулийн сурагч  Баярсайханы Анунгоо          

2.Сэлэнгэ аймгийн шаамар сумын сургуулийн сурагч Энхболдын Жаргал 

3. Дархан-Уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн сурагч Гэрэлт-Одын Төгсбаясгалант    

ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА НОМИНАЦИД 

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний лаборатор 1-р сургуулийн сурагч Батбаярын Дашням

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р сургуулийн сурагч Мөнгөнбаганын Мөнх-Оргил

3.  Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч  Түмэндэмбэрэлийн Алтаншагай

БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦИД 2025 ОНЫ ОНЫ ОНЦЛОХ БАГ

1.  Багахангай дүүргийн 91-р сургуулийн “Цэц баян” баг 

2.  Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн бүжгийн “Болор-4” хамтлаг 

3.  Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх “Хуралай” бүжгийн хамтлаг 


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.

Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Сенегалын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар болон Африкийн хотууд газарзүйн хувьд алслагдсан ч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилттой тулгарч байгааг онцолж, хотуудын түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Улаанбаатар хотын зүгээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот орчмын газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот төлөвлөлтийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаа танилцуулжээ.

Харин Сенегалын Ндиоб хотын зүгээс агроэкологи, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцсан байна.

Талууд цаашид хотын уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр туршлага солилцож, ногоон шилжилт, агроэкологи болон байгальд түшиглэсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлов.

Мөн Африкийн хот, орон нутгийн засаг захиргаадыг нэгтгэдэг UCLG Africa болон Улаанбаатар хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, хотуудын сүлжээгээр дамжуулан туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ.

Уулзалтын үеэр COP17 болон Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “Хотын дарга нарын чуулга уулзалт” нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хот, орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.

“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.

Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.

Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.

Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.

Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.

Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.

Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.

Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм17 цаг 5 минут

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын б...

Цаг үе17 цаг 35 минут

1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж...

Цаг үе17 цаг 38 минут

COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна

Улстөр нийгэм17 цаг 43 минут

Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чигл...

Цаг үе17 цаг 56 минут

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх тал...

Улстөр нийгэм18 цаг 1 минут

COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно...

Цаг үе18 цаг 7 минут

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Шударга мэдээ2026/08/20

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Улстөр нийгэм2026/08/20

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Цаг үе2026/08/20

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Санал болгох