Улстөр нийгэм
"2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ын хэрэгжилтийг хангаж ажиллана
“Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөний төсөл” болон “Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар”-ыг Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө.
Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, арга хэмжээ зохион байгуулах газар, хугацааг тогтмолжуулах чиглэлээр нэгдсэн бодлогоор дэмжиж, зохион байгуулалтыг чанаржуулж ажиллахыг анхаарууллаа.
Мөн өвлийн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх, улирлын хамаарлыг хэрхэн багасгах асуудлыг хэлэлцэж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудтай хамтран үнийн хөнгөлөлт бүхий “Winter sale” буюу “Хямдралын сар” аян зохион байгуулах, хил дамнасан, хил орчмын аялал жуулчлалыг цаг алдалгүй нээж, хөгжүүлэх, хил залгаа улсуудын хотуудаас аймаг орон нутаг руу шууд нислэг бий болгох, гадаадын агаарын тээврийн компаниудын захиалгат нислэг үйлдэх хүсэлтийг дэмжих, өвлийн төрөлжсөн арга хэмжээнүүдийг бодлогоор нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй зарим асуудлыг салбар дундын зохицуулалтаар шийдвэрлэж ажиллах үүрэг өглөө.
Улстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
-
Урлаг спорт2024/09/20
Олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өс...
-
Цаг үе2026/07/30
Монгол, Японы шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх асуудлаар Хирошима мужийн удир...
-
Цаг үе2023/08/09
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Урлаг спорт2021/12/20
Сонгинохайрхан ууланд явган аяллын зам байгууллаа
