Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр (2026.02.10) Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Улсын Их Хурлын дарга ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байж ирснийг онцлоод, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар албан ёсны анхны гадаад айлчлалаа ОХУ-д хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглээд, энэхүү айлчлал нь манай хоёр улсын болон ард түмний бат бөх найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа онцлон тэмдэглэв. 
Үргэлжлүүлэн, парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгоод, цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, Байнгын хороод, Тамгын газар хоорондын нягт хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиролцов.
 Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсныг дурдаж, тус хэлэлцээрийг харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын хувиар өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийн үр дүнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэж буйг онцоллоо. Түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнес хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин урилгыг нь хүлээн авч, албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, 2023 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа дурдав. Тухайн үед хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг цохон тэмдэглэсэн юм. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын хүрээнд Москва хотноо зохион байгуулагдах Комиссын хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, түлш, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хил орчмын хамтын ажиллагаа болон байгаль орчны салбарын өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт талууд итгэлтэй байлаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох