Улстөр нийгэм
Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ
Ханбогд сумыг хүн ам татахуйц хэмжээний хот болгон хөгжүүлэх стратеги, төлөвлөлт шаардлагатай байгааг үндэслэн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлыг хийж байгаа юм.
Гүйцэтгэгчээр "Эн Эй Пи Групп" ХХК шалгарсан бөгөөд өнөөдөр аймаг, сумын удирдлага холбогдох албаны хүмүүстээ уулзалт хийлээ. Уулзалтаар гэрээт ажлыг эхлүүлэх, хийж гүйцэтгэх ажил, түүний цаг хугацаа, ажлын хуваарийн талаар мэдээлэл солилцож цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.

Улстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
-
Цаг үе2025/08/11
ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина
-
Цаг үе2024/06/03
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Шударга мэдээ2023/04/20
Нийслэлийн 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ
-
Улстөр нийгэм2020/12/25
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түү...
