Улстөр нийгэм
П.Галиндэв: Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдаж байгаа С.Эрдэнийг ҮХЦ-д өгнө
Тэрбээр “С.Эрдэнэ ҮХ-ийн 3.2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг хориглоно” гэх заалт, 4.2-т заасан хүнийг үндэс угсаа, арьсны өнгө, боловсрол, хөрөнгө чинээгээр ялгаварлаж үл болно” гэх заалтыг тус тус зөрчсөн шийдвэр гаргаж, үүнийгээ АН-ын ҮБХ-оор тулган батлуулсан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн учраас Цэцэд хандаж байна. Цэц энэ асуудлыг үнэн зөвөөр тогтоож УИХ-д хүргүүлнэ хэмээн итгэж байна. Удаа дараа хууль зөрчиж, Монголын улс төрийг бохирдуулж, сонгуулийг будлиантуулж байгаа С.Эрдэнэ мэтийн хүмүүсийг дахиж УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх ёстой.
Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлийн ард нуугдаж, бүх хууль бус үйлдлүүдийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийж ирсэн улс төрчдийн бүрэн эрхийг С.Эрдэнээр төлөөлүүлж түдгэлзүүлэх ёстой” гэв.
Түүнчлэн “МАН-д хэрэгжих гэж байсан 60 тэрбумын схем С.Эрдэнэ гэх хүнийг намын дарга болсноос хойш АН-д хэрэгжиж, манай нам бохир мөнгөнд живсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд С.Эрдэнэ нам доторх бүх албан тушаалаа үнэлж зараад дууссан. Үүнээс өмнө Баянгол дүүргийн Засаг дарга байхдаа Улаанбаатарын газруудыг зарсан.
Одоо сонгууль дөхөөд ирэхээр УИХ-ын суудлыг 100 саяас 400 сая хүртэл үнэлээд зарчхаж байгаа юм. АН-ын нэрийг барьж хууль бус үйлдэл хийхийн дээр үүндээ намын гишүүдийн татан оролцуулж байна. Сонгуульд нэр дэвших 180 хүний дотор Ц.Элбэгдорж, С.Эрдэнийн тойрон хүрээлэгчид, банк бустай хүмүүс ихэнх нь бий. Шударга үг хэлсэн гишүүдээ намаасаа хөөчихдөг. Дэнчин гэх 100 сая төгрөгийг С.Эрдэнэ өөрийг нь эсэргүүцсэн намын гишүүдийг хэвлэлээр харлуулах ажилд зарцуулж байгаа. Тиймээс энэ бохир мөнгөний ажлаа зогсоо. Монголын төрийн албыг зардаг, эрх мэдэл балбан тушаалаа урвуулан ашигладаг хүмүүсээс Монголын төр салах болжээ. С.Эрдэнэ, 100 саяын дэнчинг АТГ, ТЕГ ч бас шалгах ёстой. Ардчилал нэрийн дор Монголын ардчилал, АН-ыг худалдаад идчихсэн бүлэглэл бий. Тэдний хамгийн шийдчихсэн, увайгүй нь С.Эрдэнэ” хэмээсэн юм.
АН-ын гишүүд, Шинэчлэл хөдөлгөөний зүгээс намын дарга С.Эрдэнэд “100 саяын дэнчин гэх бохир мөнгөний систем болон Үндсэн хууль зөрчсөн асуудлаа хүчингүй болго” гэх хүсэлтийг удаа дараа өгсөөр иржээ. Гэвч энэ асуудал өнөөдрийг хүртэл явсаар АН сонгуульд орох эсэх нь эргэлзээтэй, нэр дэвшихээр 100 саяа төгрөгөө өгсөн хүмүүс хуулийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн. Иймээс 100 саяын дэнчинг хүчингүй болгох, үүнийг санаачилж, Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн асуудлаар С.Эрдэнийг ҮХЦ-д өгч, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх, мөн намын даргаас нь огцруулах хүсэлтээ илэрхийлжээ.
Үндсэн хуулийн цэц 30 хоногийн дотор дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлэх ёстой аж.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2025/09/26
Албани улс авлигын эсрэг хиймэл оюунаар бүтээсэн сайдтай болов
-
Улстөр нийгэм2024/08/16
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ
-
Цаг үе2021/08/23
Хөвсгөл аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
-
Цаг үе2020/07/21
Олон улсын гэрэл зургийн уралдаанд “Миний Үнэнч Найз” зураг шалгарчэ...
