Үзэл бодол
С.Амарсайхан: Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус, харин ч илүү бодитоор ажил хэрэг болж байна
Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийг орон сууцжуулах, тохь тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь нь юуны түрүүнд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг шийдэж өгөх явдал. Дэд бүтцийг нь шийдээд өгчихсөн байхад Түрээсийн болон Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүд шуурхай бөгөөд амжилттай хэрэгжих үндэс бүрдэж, гэр хорооллынхны нэг хэсэг нь газраа бэлэн баригдсан орон сууцаар солих, зарим нь өөрийн хашаа, газар дээрээ амины орон сууц барих, хүсвэл хэсэг гудамжаараа нэгдээд таун хаус барьж орох гэх мэт олон боломжууд нээгдэнэ.

“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ онд бүрэн хийгдэж дууссанаар өдгөө тухайн газарт аж төрж буй 3700 орчим айл өрх дээр нэмээд 6000 орчим айл өрхийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамж гээд инженерийн дэд бүтцээр найдвартай хангах суурилагдсан хүчин чадал, хөрс суурь бүрдэж байгаа юм. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус харин ч илүү бодитой, илүү ул суурьтай, илүү өргөн хүрээнд олон талт хувилбараар хэрэгжиж байгаагийн илрэл. Тиймээс одоо ашиглалтын өмнөх захиргааны байраа нээн ажиллуулж, Дэд төвийг хүлээн авах бэлтгэлээ хангах учиртай“ гэж Хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2025/08/13
Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг а...
-
Цаг үе2020/03/27
Ази, Номхон далайн орнуудад COVID-19-ийн улмаас хээл хахууль огцом өсөх магадлал...
-
Шударга мэдээ2020/02/10
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ
-
Цаг үе2025/09/18
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн ду...
