Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Зөв дадал-Ногоон ирээдүй” аяны хүрээнд 567.5 га талбайн хогийг цэвэрлүүлжээ

Огноо:

,

Мэргэжлийн хяналтын байгууллагаас байгаль орчин, газар, геодези, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр “Зөв дадал-Ногоон ирээдүй” цахим аяныг энэ оны тавдугаар сарын 01-нээс 31-ний хооронд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Энэхүү аян нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим орчинд зохиогдсоноороо онцлог юм. Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрууд аяны хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, улсын хэмжээнд 16 чиглэлийн 268 ажлыг төлөвлөж 100 хувь хийж  хэрэгжүүллээ.

Тухайлбал, орон нутагт “Цэвэр хот-цэвэр сум”, “Хоггүй цэвэр хот”, “Хогоо цэвэрлэе” зэрэг аяныг зохион байгуулж гудамж талбай, албан газар, айл өрхийн хэмжээнд хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, дөрвөн аймгийн 42 суманд хог хаягдлыг ангилан ялгах хогийн савнуудыг байршуулжээ. Мөн 680 аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагч, ажилчдыг уриалан нийтийн эзэмшлийн 567.5 га газар, зам, талбайд хаягдсан 6850 тн ил задгай хог хаягдлыг хамтран цэвэрлэсэн байна.

Түүнчлэн бүх нийтээр мод тарих аяныг өрнүүлж улсын хэмжээнд 410 аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, 7965 иргэнийг хамруулан 137476 ширхэг модыг нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд тарилаа.

Уул уурхайн олборлолтоос эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх талбайн хэмжээг нэмэгдүүлэх уриалгыг гаргаж, уул уурхай бүхий аймгуудийг уриалгад нэгтгэн нийт 187.7  га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112.1 га биологийн нөхөн сэргээлтийг хийлгээд байна.

“Зөв дадал-Ногоон ирээдүй” цахим сарын аянаар улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчид, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид, хуулиар тусгайлан эрх олгогдсон байгаль хамгаалагч зэрэг нийт 741 албан хаагчид хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, Байгаль орчныг хамгаалах багц хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, уул уурхайн нөхөн сэргээлт, газар ашиглалт, агаарын бохирдол, хог хаягдал, ус, хөрс, химийн бодисын ашиглалт, хамгаалалтын чиглэлээр видео хичээл, зөвлөмж, зурагт хуудас бэлтгэн байршууллаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох