Улстөр нийгэм
УИХ-ын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж байна
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ. Үүнд:
1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
1. Ширнэнбаньдын Адьшаа
2. Норовын Алтанхуяг
3. Пүрэв-Очирын Анужин
4. Төмөрбаатарын Аюурсайхан
5. Хавдисламын Баделхан
6. Энхтайваны Бат-Амгалан
7. Сүхбаатарын Батболд
8. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
9. Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ
10. Дашдондогийн Ганбат
11. Тогмидын Доржханд
12. Борхүүгийн Дэлгэрсайхан
13. Нанзадын Наранбаатар
14. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
15. Цэдэвийн Сэргэлэн
16. Дамдины Цогтбаатар
17. Бямбасүрэнгийн Энх-Амгалан
18. Нямаагийн Энхболд
19. Төмөртогоогийн Энхтүвшин
2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:
1. Цогт-Очирын Анандбазар
2. Телуханы Аубакар
3. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
4. Жадамбын Бат-Эрдэнэ
5. Балжиннямын Баярсайхан
6. Буланы Бейсен
7. Хаянгаагийн Болорчулуун
8. Гочоогийн Ганболд
9. Наянтайн Ганибал
10. Гонгорын Дамдинням
11. Гомпилдоогийн Мөнхцэцэг
12. Нанзадын Наранбаатар
13. Дамдинсүрэнгийн Өнөрболор
14. Батсүхийн Саранчимэг
15. Ганзоригийн Тэмүүлэн
16. Цэвэгдоржийн Туваан
17. Одонгийн Цогтгэрэл
18. Цэдэндамбын Цэрэнпунцаг
19. Жигжидсүрэнгийн Чинбүрэн
3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо:
1. Амгалангийн Адъяасүрэн
2. Ганибалын Амартүвшин
3. Пүрэв-Очирын Анужин
4. Телуханы Аубакар
5. Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
6. Балжиннямын Баярсайхан
7. Хассуурийн Ганхуяг
8. Цэрэнпилийн Даваасүрэн
9. Гонгорын Дамдинням
10. Бадарчийн Жаргалмаа
11. Цэрэнжамцын Мөнхцэцэг
12. Салдангийн Одонтуяа
13. Дамдинсүрэнгийн Өнөрболор
14. Даваажанцангийн Сарангэрэл
15. Чинбатын Ундрам
16. Ням-Осорын Учрал
17. Төмөртогоогийн Энхтүвшин
4/Нийгмийн бодлогын байнгын хороо:
1. Жигжидийн Батжаргал
2. Дамбын Батлут
3. Буланы Бейсен
4. Хүрэлбаатарын Булгантуяа
5. Сайнхүүгийн Ганбаатар
6. Бадарчийн Жаргалмаа
7. Цэндийн Мөнх-Оргил
8. Гомпилдоогийн Мөнхцэцэг
9. Мөнхөөгийн Оюунчимэг
10. Цэндийн Сандаг-Очир
11. Даваажанцангийн Сарангэрэл
12. Батсүхийн Саранчимэг
13. Цэвэгдоржийн Туваан
14. Чинбатын Ундрам
15. Цэдэндамбын Цэрэнпунцаг
16. Жигжидсүрэнгийн Чинбүрэн
17. Содномын Чинзориг
18. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
5/Төрийн байгуулалтын байнгын хороо:
1. Амгалангийн Адъяасүрэн
2. Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
3. Сүхбаатарын Батболд
4. Жамбын Батсуурь
5. Сандагийн Бямбацогт
6. Жамбалын Ганбаатар
7. Гочоогийн Ганболд
8. Гомбожавын Занданшатар
9. Жамъянгийн Мөнхбат
10. Цэндийн Мөнх-Оргил
11. Хишгээгийн Нямбаатар
12. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
13. Бөхчулууны Пүрэвдорж
14. Долгорсүрэнгийн Сумъяабазар
15. Жамъянхорлоогийн Сүхбаатар
16. Дуламдоржийн Тогтохсүрэн
17. Ухнаагийн Хүрэлсүх
18. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
19. Нямаагийн Энхболд
6/Төсвийн байнгын хороо:
1. Ганибалын Амартүвшин
2. Цогт-Очирын Анандбазар
3. Жигжидийн Батжаргал
4. Жамбын Батсуурь
5. Баагаагийн Баттөмөр
6. Хүрэлбаатарын Булгантуяа
7. Сайнхүүгийн Ганбаатар
8. Цэрэнпилийн Даваасүрэн
9. Болдын Жавхлан
10. Лхагвын Мөнхбаатар
11. Жамъянгийн Мөнхбат
12. Салдангийн Одонтуяа
13. Бөхчулууны Пүрэвдорж
14. Шатарбалын Раднаасэд
15. Долгорсүрэнгийн Сумъяабазар
16. Дуламдоржийн Тогтохсүрэн
17. Ганзоригийн Тэмүүлэн
18. Чимэдийн Хүрэлбаатар
19. Баттогтохын Чойжилсүрэн
7/Хууль зүйн байнгын хороо:
1. Ширнэнбаньдын Адьшаа
2. Норовын Алтанхуяг
3. Сайнбуянгийн Амарсайхан
4. Хавдисламын Баделхан
5. Сандагийн Бямбацогт
6. Дашдондогийн Ганбат
7. Борхүүгийн Дэлгэрсайхан
8. Лхагвын Мөнхбаатар
9. Цэрэнжамцын Мөнхцэцэг
10. Хишгээгийн Нямбаатар
11. Шатарбалын Раднаасэд
12. Цэндийн Сандаг-Очир
13. Жамъянхорлоогийн Сүхбаатар
14. Цэдэвийн Сэргэлэн
15. Ням-Осорын Учрал
16. Дамдины Цогтбаатар
17. Бямбасүрэнгийн Энх-Амгалан
18. Баттөмөрийн Энхбаяр
8/Эдийн засгийн байнгын хороо:
1. Сайнбуянгийн Амарсайхан
2. Төмөрбаатарын Аюурсайхан
3. Энхтайваны Бат-Амгалан
4. Дамбын Батлут
5. Баагаагийн Баттөмөр
6. Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ
7. Жадамбын Бат-Эрдэнэ
8. Хаянгаагийн Болорчулуун
9. Жамбалын Ганбаатар
10. Наянтайн Ганибал
11. Хассуурийн Ганхуяг
12. Тогмидын Доржханд
13. Болдын Жавхлан
14. Мөнхөөгийн Оюунчимэг
15. Одонгийн Цогтгэрэл
16. Содномын Чинзориг
17. Баттогтохын Чойжилсүрэн
18. Чимэдийн Хүрэлбаатар
19. Баттөмөрийн Энхбаяр.
Энэ тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Улстөр нийгэм2021/12/30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат цол хүртээлээ
-
Урлаг спорт2024/05/21
Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ
-
Цаг үе2022/03/03
Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурга шуурна!!!
-
Үзэл бодол2023/12/19
Х.Болорчулуун: Арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг хөдөө аж ахуйн хөнгөл...
