Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээж авч уулзлаа.  Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад шинэ албанд томилогдсонд баяр хүргээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр НҮБ-ын зүгээс дэлхий нийтэд дэгдсэy "COVID-19" цар тахлын үед Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгааг дурдаад ковидын нөхцөл байдлаас үүдэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхмаасаа ухарч болохгүйг онцгойлон анхаарах учиртайг хэлсэн.

Мөн НҮБ ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжил зэрэг олон асуудлыг хамруулахыг зорьж буйгаа танилцуулав.
 А.Ариунзаяа сайд Тапан Мишрад хариу талархал илэрхийлээд “Өмнө нь би Засгийн газарт төлөвлөлтийг нотолгоонд суурилж хийхийг зөвлөдөг байсан бол одоо энэ бүхнээ ажил хэрэг болгох боломж олдсонд баяртай байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Өндөр төвшний улс төрийн форумд оролцож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын талаар мэдээлэл хийсэн.

Бид ковидын хүнд хэцүү үед ч Тогтвортой хөгжлийн зорилтын чиг шугамаас гажихгүй. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлийн бүхий л үйл ажиллагааг дэмжих болно” хэмээгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд  нийгмийн хамгааллаас гадна хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ онцолсон.

Тэрбээр “Ядуурлыг бууруулахад хөдөлмөр эрхлэлт маш чухал үүрэгтэй. Мөн жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна.   НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж, эхний хэсэг дууссан. Хоёр дахь хэсэг удахгүй эхлэх гэж байгаа.

Мөн гэр бүл, хүн амын бүлгүүдийн асуудалд анхаарч ажиллана” гээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын амжилттай  хамтын ажиллагаанд талархаад хамтдаа илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  Уулзалтын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгох боломж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарын үйл ажиллагаа, малчдын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг олон асуудлаар  санал бодлоо солилцож, найрсаг дотно яриа өрнүүллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох