Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ирэх хичээлийн шинэ жилтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ

Огноо:

,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр КОВИД 19 цар тахал дэлхийн 216 улсыг хамарч, 16.6 сая хүн халдвар аваад байна. Манай улсын хувьд энэ вирус гаднаас зөөвөрлөгдөж, өнөөдрийн байдлаар 218 хүн эдгэрсэн, дотооддоо алдаагүй гэсэн сайхан мэдээтэй байгаа. Гэвч Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлөө хэвээр хадгалан хугацааг энэ оны 8 сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Манай улс цар тахлын эрсдлийн үнэлгээгээ өнгөрсөн 7 хоногт дахин хийж “өндөр” гэсэн үнэлгээ хэвээр батлагдсан.

Нөхцөл байдал амаргүй, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэндээ тасралтгүй чанартай боловсрол олгох, мэдлэгийг баталгаажуулах зорилгоор  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан шийдвэр гаргалаа. Шийдвэртэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, холбогдох газрын дарга нарын хамт мэдээлэл хийлээ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн хичээлийг танхимын болон танхимын бус /теле болон цахим хичээл/ хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгэн зэрэг эхэлнэ.

Олон улсын туршлага, өөрийн орны онцлогт нөхцөл байдлыг харгалзан бүх шатны танхимын сургалтыг нэг ангид хичээллэх суралцагчийн тоог 20-оос хэтрэхгүй байхаар тооцож дараах байдлаар эхлүүлэхээр боллоо. Үүнд:

1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс

2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс

3. Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны Даваа гарагаас эхлүүлнэ.

Танхимын сургалт зохион байгуулахад халдвар, хамгааллын дэглэм баримтлах, хичээлийн тоо, хичээллэх өдөр, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог тус тус бууруулахаар шийдвэрлэсний дагуу дараах төлөвлөлтийг хийв.

Эрүүл мэндийн яамны зөвлөмжөөр халдвар гарч болзошгүй эрсдэлийг 50 хувь бууруулах зорилгоор сум, баг, тосгоны ерөнхий боловсролын сургууль танхимын хэлбэрээр хичээлийг зохион байгуулах бол аймгийн төв, нийслэлийн сургуулийн хичээлийг 3 өдөр танхимаар, 2 өдөр танхимын хэлбэрээр явуулахаар төлөвлөлөө.

Улсын хэмжээнд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах,  цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүхэлд нь хамруулах бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онолын хичээлийг цахимаар, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг 7 хоногт 2-3 өдөр танхимаар зохион байгуулна.

Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамаарч семинар, лабораторийн хичээлийг явуулна.

Суралцагч, багш, ажилтныг халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай журам, заавар, удирдамж, зөвлөмжийг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр, хураамжийг эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр сар, улирлаар төлөх уян хатан зохицуулах арга хэмжээ авна.

Бид өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж амьдарч байна, нийгмийн амьдралын хэв маяг бүхэлдээ өөрчлөгдсөн, энэ хүнд цаг үед хичээл эхлүүлэх шийдвэр гаргаж байгааг иргэн бүр, эцэг эх, хүүхдүүд ойлгон зохион байгуулалтыг хүлээн авах хэрэгтэй. Нөхцөл байдал сайжрах үед хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжих боломжтой.   

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байр орчмын бүс, өрөө, тасалгаанд халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжих багаж төхөөрөмж зэрэгт шаардагдах зардлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж шийдвэрлэхээр боллоо.

Хичээлийн жилийн бэлтгэл хангахтай холбоотой үйл ажиллагааны талаар БШУЯ долоо хоног бүр дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох