Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн лобби бүлэг байгуулагджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан, Р.Жаргалмаа, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, Т.Аубакир, Ц.Туваан нарын гишүүд  түүхий эдийн Эмээлт захын мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эхлээд “Агро нэгтгэл трэйд” ХХК-ийн үйл ажиллагааатай танилцлаа. Тус компани өдөрт 100-150 бод, 1000-1200 бог нядалж байна. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 орчим иргэнийг ажлын байраар бүрэн хангадаг тухай компанийн захирал Л.Нямсүрэн танилцууллаа. Цаашид зээлийн хүүг бууруулах,  нөөцийн мах бэлтгэлийн төсөв мөнгийг эрт шийдэх, төр засгийн бодлого тогтвортой тууштай байж, малаа эрүүлжүүлэх асуудлыг нэн түрүүнд анхаарах асуудал гэдгийг онцоллоо.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаашид Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг дэмжих бодлогыг тус лобби бүлэг манлайлан ажиллах болно.  Бэлчээрийн менежментийг сайжруулах нь манай улсын хувьд нэн даруй шийдэх асуудлын нэг. Малчид хөдөө явахаар “малын хөлийн татвар аваач” гэсэн санал хүсэлт их хэлдэг. Аймгуудад 7-9 хувийн бэлчээрийн даац хэтэрчихсэн байгаа. Иймээс бид бэлчээрийн тухай хуулийг авч хэлэлцэх нь зүйтэй. Өнгөрсөн жилүүдэд бид малын хулгайн тухай хуулийг баталж, үр өгөөжөө өгч эхлээд байгааг онцоллоо.
Олон улсын стандартад нийцсэн махны зах баригдаж байна



Дараа нь Сонгино хайрхан дүүрэг, 32-р хороонд баригдаж буй Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.  Тус төвлөрсөн зах ашиглалтад орсноор нийслэлчүүдийн махны хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Эмээлтийн үйлдвэр технологийн парк, дархны арьс ширний үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх зэрэг шийдэх ёстой асуудлууд бий. Эхний ээлжид нийслэлчүүдийг эрүүл ахуйн стандартад нийцсэн махаар хангах боломж бий. Дарханы үйлдвэрлэл технологийн паркийг ойрын 2-3 жилийн дотор ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах боломж бүрдэнэ.  Бодлого гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдалтай нь танилцаж, амьдралд ойр шийдвэр гаргадаг хэмээлээ.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдлыг хүлээн авах төв ажиллана


Үргэлжлүүлэн гишүүд Тавантолгой түлш ххк дээр ажилласан юм. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар  жилдээ 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий 6 шугамтай үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгааг дуулгалаа.  Мөн туршилт судалгааны үйлдвэр ашиглалтад оржээ.  Зүүн бүсийн үйлдвэрт нийтдээ 20 орчим обьект баригдах аж. Тухайлбал, үйлдвэрийн А, Б блок, туршилт судлагааны үйлдвэр, ажилчдын амрах байр, хоолны заал, оффис, төмөр зам, цахилгааны түгээх гэх мэт ажлууд хийгдэх юм байна.


Өнгөрсөн оны алдаа дутагдлыг гаргахгүйн үүднээс шахмал түлшний нөөц, цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ. Мөн хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулсан байна. Тус нэгж нь иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал гомдол, зуух, пийшингийн засвар үйлчилгээ зэргийг үзүүлж, 200 өрхийн дунд нэг хянагч ажиллах юм. Нийтдээ 900 орчим хүн айл өрхийн хэрэглээ, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал зэрэгт хяналт тавина гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох