Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хэмнэлттэй ажилласан цехүүдийг урамшуулж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгавар өглөө

Огноо:

,

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Төв штабын хагас жилийн ажлын үр дүнг танилцууллаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн Төв болон чиглэл хариуцсан штабууд хуралдаж, тулгамдсан зарим асуудал, цаашдын зорилтын талаар илэн далангүй хэлэлцсэнийг онцлов. Оны эхний хоёрдугаар улиралд цех нэгжүүд хямралын эсрэг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд зардал бууруулах чиглэлээр хэрхэн ажилласнаа дүгнэж ирүүлсний дотор үйлдвэрлэлийн 11 цех өндөр хэмнэлттэй ажилласан байна.

“Ковид-19” цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, дээрх үйлдвэрлэлийн цехүүд идэвх санаачилгаатай ажилласнаар 52.7- 1806 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Мөн нийтлэг үйлчилгээний цех буюу Аж ахуй, үйлчилгээний цех, Зураг төслийн хүрээлэн 22.5-140.5 сая төгрөг хэмнэж ажиллалаа. Иймээс, эдгээр цехийн хамт олонд нийт хэмнэлтийнх нь 10 хувийн урамшууллыг олгоно” гэж Ерөнхий захирал шийдвэрээ танилцуулав. Эндээс харахад, хэдийгээр цар тахлын хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа ч хичээвэл илүү боломж байна, өөрөөр хэлбэл бид “Ковид-19” вирусын тархалтаас хамааралгүй ажиллаж чадах юм байна, гэсэн дүгнэлт хийсэн. Энд  санаачилгатай ажиллаж буй удирдлага хамт олонд сэтгэл өндөр буйгаа ч ерөнхий захирал нэмж хэлэв. Тэрээр, үлдэж буй 4-р улиралд төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлж, өмнөх онд тогтоосон үйлдвэрлэлийн түүхэн дээд амжилтаа бататгаж ажиллахыг удирдлагуудад уриаллаа.

Он дуусах хүртэлх дөрвөн сарын хугацаанд Баяжуулах үйлдвэр 5000 гаруй тонн зэсийн баяжмал нэмэлтээр үйлдвэрлэж, сар тутам 20 вагон бүтээгдэхүүн илүү ачих даалгаврыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийнхэнд өгөв. Уламжлалаар ёсоор ХАБЭА, Үйлдвэрлэлийн хэлтэс болон үндсэн цех, газар хэлтсүүд өнгөрсөн долоо хоногийн ажлаа танилцуулсан. Авто тээврийн цех, ажилчдын автобусанд хийх ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын ажлууд 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээллээ.

Мөн энэ долоо хоногт үйлдвэрлэлийн бүс дэх технологийн зам засварын ажлууд эхлэх юм байна. Баяжуулах үйлдвэр хоёрдугаар шатны тээрмүүдийн бүтээмж дээшлүүлэхэд анхаарч буй бол Засвар механикийн заводынхон намар, өвлийн бэлтгэлээ 46 хувиар базаажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ДЦС-ын “их зогсолт” амжилттай болж, төлөвлөсөн  133 ажил бүрэн хийгдэж дууссаныг Эрчим хүчний хэлтэс мэдээлэв. Харин Барилга засварын цехийн ажилтнууд одоогоор 20 объектын бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж буй аж. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар энэ 7 хоногт хүний нөөцийн төлөвлөлт, 100 шинэ ажилтан, 100 удирдах ажилтан зэрэг уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Гадаад харилцааны бодлогын газар үйлдвэрийн бүсэд зорчих маршрутыг шинэчилж, зочдод танилцуулга хийх зориулалттай аудио төхөөрөмж суурилуулах юм байна. Цех нэгжүүдийн мэдээллийн дараа Ерөнхий захирал зарим ажил удаашралтай байгаа удирдлагуудад анхааруулга өгч, хоорондын уялдаа холбоог сайжруулан нарийн төлөвлөлттэй ажиллахыг үүрэг болгов.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох