Улстөр нийгэм
У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба
2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

Тэрээр, Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад удаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газартаа, өөрийн кабинетдаа тухайн салбартаа бүх шатны албан тушаал хашсан дадлага, туршлагатай, салбараа сайн мэддэг, салбартаа нэр хүндтэй тийм л хүмүүсийг сайдаар томилсон. Түүний нэг нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой зорилтуудыг тусгасан байгаа.
Дэлхийн улс орнуудад энх тайван найрамдлыг тогтоох үйл хэрэгт Монгол цэргүүд мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлээр үлгэр жишээ оролцсоор буйг НҮБ-аас нотлодог. Нөхцөл байдалтай 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр танилцсандаа сэтгэл хангалуун байна гэлээ.
Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба. Хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, эх оронч үзэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхэд анхаарч ажиллаарай гээд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Би батлан хамгаалах салбараа үргэлж дэмжиж ажиллахаа илэрхийлье” гэсэн юм.
Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчилснээр Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, барилга-инженерийн цэргийн ангиудыг байгуулах боломжтой болсон. Иймд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулахаар шийдвэрлээд байна. Мөн дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч байна.
Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих зэрэг стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад цэрэг дайчдыг татан оролцуулж байгаа нь тус салбарт хийгдэж буй бас нэг том ажил бөгөөд олон талын үр дүнг харуулж байна.
2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг "Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвээр явуулж байна. Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн жишигт нийцүүлэх, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, цэргийн алба хаагчддад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2021/07/19
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Цаг үе2023/08/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Улстөр нийгэм2021/02/25
Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ
-
Улстөр нийгэм2021/05/20
Монголоос Францад био хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжийн талаар санал сол...
