Бидэнтэй нэгдэх

Цаг үе

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой

Огноо:

,

Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай.

4 СУПЕР АЗТАН!

Эрхэм танд 0%-н хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болох боломжийг зөвхөн UB ПРОПЕРТИЗ олгож байна

Онцлох мэдээ

  • Герман чанар River Villa
  • Онцлох өрөөний зохион байгуулалт
  • 0%-н хүүтэй зээл
  • Захиалагч бүрт бэлэгтэй
  • Загварын байранд зочлоол 14 хоног бүр iPhone11 pro хожоорой

Угтан авах ресепшн бүхий 6 метр өндөр шилэн Лобби танхим, 24 цагийн харуул хамгаалалттай хотхон

1Герман чанар River Villa хотхон

БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН RIVER VILLA ХОТХОН

Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман стандартын дагуу Герман архитекторын шийдлээр баригдаж буй RIVER VILLA хотхон захиалга авч эхэллээ. Захиалагч таны хэрэгцээ, сонголтонд нийцсэн бүрэн шинэчлэгдсэн шинэ төлөвлөлт, бодит үнэ, орчин үеийн интерьер дизайн, сонголт ихтэй стандарт болон дуплекс,пентхаус орон сууцыг бид танд санал болгож байна. Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ гүүрний зүүн талд цогцлоож буй RIVER VILLA хотхоны давуу талууд

  • Хотхон дотроо Кембриджийн эрхтэй бага сургуультай.
  • Кембриджийн сургалттай 200 хүүхдийн цэцэрлэгтэй.
  • 30.000м2 ногоон байгууламж бүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхий Цэцэрлэгт хүрээлэнтэй.
  • B1 давхартаа нэгдсэн дулаан зогсоолтой.
  • Орчин үеийн шийдэл бүхий 6м өндөр шилэн лобби танхимтай, 24 цагийн хүлээн авах ресепшнтэй.
  • 1 давхартаа таны ахуйн хэрэгцээг бүрэн хангах нэгдсэн үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн.
  • Интерьер, дизайны шилдэг шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууцны орчин үеийн загварыг шингээсэн:
  • 2 өрөө 46-75м.кв
  • 3 өрөө 75-119м.кв
  • 4 өрөө 111м.кв
  • 5 өрөө 165,3м.кв
  • 2-6 өрөө 94-218м.кв Стандарт, Дуплекс загварын орон сууц болон тансаг зэрэглэлийн задгай террастай Пентхаус загварын 32 өрөөний сонголттой.

Дэлхийн брэндүүдээр бүрэн тоноглосон орон сууцыг бид танд санал болгож байна.

  • Германы REHAU брэндийн вакум цонх,
  • Германы Braun Elevator брэндийн цахилгаан шат,
  • Германы KNAUF брэндийн Гибсэн хавтан
  • ТОТО брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол,
  • LG Hausys брэндийн ханын цаас,
  • Польшийн IB RUBINETTI  брэндийн сантехникийн тоноглол
  • Германы ABB брэндийн цахилгааны утас
  • Megawood брэндийн цэвэр модон хаалга зэрэг чанар, баталгааг бүрэн хангасан брэндүүдээр тоноглосон.
  • Таны гэр бүлд амгалан тайван байдал авчрах цэлгэр Германы Rehau брэндийн вакум цонх
  • Солонгосын №1 LG Hausys брэндийн амьсгалдаг эко ханын цаас
  • Чанарын илэрхийлэл болсон Германы Braun брэндийн лифтээр тоноглосон
  • Японы Nippon брэндийн байгальд хор нөлөөгүй будаг эмульс
  • Австри улсын Egger брэндийн паркетен шал
  • Японы №1 Дэлхийд чанараараа танигдсан TOTO брэндийн сангийн тоноглол

2 Онцлох өрөөний зохион байгуулалт

Эрхэм та хотхон дотроо 30,000м2 ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болон Кембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуулийг нэг дор шийдсэн Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэгч RIVER VILLA хотхоны энгийн стандарт орон сууц 46- 165,3 мкв 2-5 өрөөний сонголтуудтай бөгөөд 94-218 мкв 2-6 өрөөний сонголттой дуплекс,пентхаус загваруудаас та өөрийн хүссэн орон сууцаа сонгоорой.

  • Энэ удаа эрхэм танд орчин үеийн интерьер загварын цогц болсон RIVER VILLA хотхоны 80,0м.кв стандарт 3 өрөө орон сууцыг дэлгэрэнгүй танилцуулж байна.
  • 80,0 м.кв стандарт 3 өрөө орон сууцны зохион байгуулалт
  • 80,0 мкв стандарт 3 өрөөний орчин үеийн загварын интерьер бүхий зочны өрөөний ухаалаг зохион байгуулалтаас
  • 80,0 мкв стандарт 3 өрөөний зөв төлөвлөлт бүхий Гал тогооны хэсэг
  • 80,0 мкв стандарт 3 өрөөний таны тав тухыг бүрэн хангасан мастер унтлагын өрөө
  • 80,0 мкв стандарт 3 өрөөний таны алдрай бяцхан үрсийн унтлагын өрөөний хэсэг
  • 30%-н хүүтэй зээл
  • Та урьдчилгаа 10%-иа төлөөд хүссэн байраа хүссэн давхартаа захиалаад байр ашиглалтанд орох хүртэл урьдчилгаа төлбөрөө ямар ч хүүгүй бүрдүүлж төлөн шинэ орон сууцтай болоорой.Жилийн 0%-н хүүтэй зээлээр байртай болох боломжтой.

“Улаанбаатар пропертиз” ХХК-н зүгээс эрхэм хэрэглэгч та бүхэнд зориулан “Централ капитал” банк бус санхүүгийн байгууллагатай хамтран Монголд анх удаа 0%-н хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ. Бид хамгийн уян хатан нөхцөлийг сонгож танд зээлээ санал болгож байна. Үүнд

  • Орлого нотлох шаардлагагүй
  • Хамтран зээлдэгчгүй байж болно
  • Нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамаарна
  • Давхар зээлтэй байж болно
  • Гадаадад ажил эрхэлдэг байж болно
  • Урьдчилгаанаас хамаарсан м2-н урамшуулал


Эрхэм та урьдчилгаа төлбөрөөс хамааран м2-н бодит үнийн хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна. Төлбөрийн нөхцөлөөс хамааран өгөх урамшуулал зэрэг хамгийн таатай нөхцөлүүдийг бид санал болгож байна.

② Засгийн газраас хэрэгжүүлж буй ХААН БАНК , ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ 8%-н  зээлд  хамрагдах боломжтой

Хаан банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж

Та урьдчилгаа 30% төлөөд Хаан банкны ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой

Худалдаа хөгжлийн банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж

4Захиалагч бүрт бэлэгтэй

Зөвхөн танд зориулан урьдчилгаа төлбөрөөс хамааран МӨНХХАДА Land200 авах хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэнэ

 

ШИНЭ СОНГОЛТ брэнд тавилгын их дэлгүүрийн 5%-н хөнгөлөлтийн эрхийн бичгийг захиалагч бүртээ бэлэглэнэ

 

PC MALL их дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авах 5%-н онцгой хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлгэнд аваарай

55. Загварын байранд зочлоол 14 хоног бүр iPhone11 pro хожоорой

Та мөрөөдлийн гэрээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манай загварын байраар зочлон Виртуал аялал хийж төсөөллөө бодитоор мэдрэн хүссэн байртайгаа танилцаарай. Таныг сонголтоо хийхэд бид туслая

Та манай загварын байраар зочлоол IPHONE11 PRO-н азтан болоорой

 

Вэб сайт: www.ubproperties.mn

Facebook: Ulaanbaatarproperties

RIVER VILLA: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919

Борлуулалтын алба 99009795, 88818242

Борлуулалтын алба 86039999, 88030203

Загварын байр: Замын цагдаагийн урд Их наяд плаза-н 1 давхарт

Захиалга авах оффис: ЧД, 5-р хороо, MN TOWER,Улаанбаатар пропертиз ХХК

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Огноо:

,

Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.

Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:

• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.

Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.

Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.

"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа

Огноо:

,

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.

Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох