Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллах үеэр 10 шахам асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Завхан аймагт ажиллав. Тэрбээр аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг, чадавхитай төрийн албыг төлөвшүүлэх, эрс шинэчлэл хийж, улсаа хөгжүүлэх УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, нэгдмэл нэг зорилготой ажиллахыг уриаллаа.

Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт аймагт хэрэгжиж буй “Хаус хотхон”, “Гудамж” төсөл, “XXI зуун” жишиг хорооллын дэд бүтцийн ажил, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Жавхлант” цогцолбор сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилга угсралтын ажил зэрэгтэй танилцаж, аймгийн иргэдтэй уулзалт хийж, тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж, байр сууриа илэрхийлэн, тавьсан асуултад нь хариуллаа.

Завхан аймгийн төв хөгжлийн хувьд бусад аймгаасаа хоцрогдонгуй байгаагийн нэг гол шалтгаан нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй явж ирсэнтэй холбоотой бөгөөд аймгийн Засаг дарга Д.Батсайханы санаачилгаар уг төлөвлөгөөг 2019 онд боловсруулж, Засгийн газарт өргөн барьснаар өнгөрсөн сард батлагджээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Бүтээн байгуулалт өрнүүлж, аймаг орныхоо өнгө төрх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд хамгийн чухал зүйл бол төлөвлөлт юм. Одоо аймаг байтугай сумд төлөвлөлтөөр хөгжиж байна. Аймгийн төвүүд төлөвлөлтөө зөв хийж, түүндээ тохирсон инженерийн шугам сүлжээг барьж байгуулж байж бүтээн байгуулалт хийх ёстой. Төлөвлөлтгүй, шугам сүлжээгээ цэгцлээгүй бол хэчнээн хөрөнгө зараад нэмэргүй” гэдгийг онцоллоо.

Аймгийн төв Улиастай сум Монгол Улсын хамгийн эртний түүхтэй хотуудын нэг бөгөөд хоёр голын дунд оршдог, газар нутаг багатай, хөрсний усны түвшин өндөр зэрэг нь тодорхой бэрхшээл учруулдаг аж.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ажлын багийнхан тус аймагт ажиллах үеэрээ дараах асуудлуудыг газар дээр нь эцэслэн шийдвэрлэлээ. Эдгээр нь:

  1. Аймгийн төв болон Тэлмэн суманд услалтын хоёр системийг засан сайжруулж, тоног төхөөрөмжийг шинэчлэн, тариаланчдад сургалт явуулах;
  2. 64.000 тонн мах экспортлох;
  3. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 11-р сард багтаан нээх;
  4. Аймгийн Нэгдсэн эмнэлгийг эхо, рентген, амьсгалын аппарат, үйлчлүүлэгчийн монитороор хангах;
  5. Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлгийг 11-р сард багтаан диализийн аппараттай болгох;
  6. Улиастай сумын гэр хорооллын 3400 өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг үнэгүй болгох;
  7. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 2021 онд багтаан 2 дахин нэмэгдүүлж, шинэчлэх;
  8. Инженерийн шугам сүлжээний зураг хийх 400 сая төгрөгийн 6 арга хэмжээг ирэх оны төсөвт суулгах;
  9. Нисэх онгоцоор зорчих иргэдийн тийзний үнийг хямдруулах зэрэг юм.       

УИХ-ын даргыг дагалдан Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Г.Өнөрбаяр, С.Батболд нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох