Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт энэ сарын 25-нд болно

Огноо:

,

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг.

Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр явуулна” гэж заажээ.

Энэ заалтын дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтыг  аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 тойрог, нийт 62 тойрогт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар боллоо гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй,  сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх бөгөөд нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах юм байна.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ЖАГСААЛТ

Д/д

Аймаг, дүүргийн нэр

Нэмэлт санал хураалт явагдах

Сум / тойрог

д/д

Баг / хороо

1

Архангай

Жаргалант

1

1-р баг

Эрдэнэбулган

2

7-р баг

2

Баян-Өлгий

Баяннуур

3

1-р баг

Өлгий

4

11-р баг

Ногооннуур

5

1-р баг

6

5-р баг

7

7-р баг

Сагсай

8

4-р баг

3

Баянхонгор

Баянговь

9

1-р баг

Бөмбөгөр

10

4-р баг

Жаргалант

11

1-р баг

Өлзийт

12

6-р баг

Эрдэнэцогт

13

5-р баг

4

Булган

Сэлэнгэ

14

5-р баг

5

Говь-Алтай

Тайшир

15

3-р баг

Эрдэнэ

16

3-р баг

17

4-р баг

Алтай

18

4-р баг

6

Дархан-Уул

Дархан

19

11-р баг

7

Дорноговь

Иххэт

20

2-р баг,

Мандах

21

5-р баг

8

Дорнод

Баяндун

22

3-р баг

Халхгол

23

3-р баг

Чойбалсан

24

1-р баг

9

Дундговь

Дэрэн

25

1-р баг

Гурвансайхан

26

1-р баг

27

3-р баг

Хулд

28

1-р баг

Эрдэнэдалай

29

2-р баг

30

6-р баг

10

Завхан

Нөмрөг

31

4-р баг

Отгон

32

1-р баг

33

5-р баг

Цагаанхайрхан

34

3-р баг

Дөрвөлжин

35

3-р баг

Яруу

36

3-р баг

Баянтэс

37

2-р баг

11

Өвөрхангай

Баруунбаян-Улаан

38

4-р баг

Бүрд

39

2-р баг

40

4-р баг

Уянга

41

7-р баг

12

Өмнөговь

Манлай

42

2-р баг

Ноён

43

2-р баг

13

Сүхбаатар

Түмэнцогт

44

2-р баг

Уулбаян

45

3-р баг

Эрдэнэцагаан

46

3-р баг

14

Сэлэнгэ

Зүүнбүрэн

47

1-р баг

15

Төв

Мөнгөнморьт

48

3-р баг

Аргалант

49

2-р баг

Баянжаргалан

50

2-р баг

16

Увс

Зүүнхангай

51

2-р баг

17

Ховд

Дарви

52

3-р баг

Дуут

53

3-р баг

Мөнххайрхан

54

3-р баг

18

Хөвсгөл

Их-Уул

55

1-р баг

Ренчинлхүмбэ

56

6-р баг

Төмөрбулаг

57

4-р баг

Түнэл

58

2-р баг

Чандмань-Өндөр

59

1-р баг

19

Хэнтий

Өмнөдэлгэр

60

2-р баг

Дэлгэрхаан

61

5-р баг

Аймгийн дүн

61 тойрог

20

Налайх

1-р тойрог

1

1-р хороо

Нийслэлийн дүн

1 тойрог 

УЛСЫН ДҮН

62 тойрог

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох