Улстөр нийгэм
Ирэх дөрвөн жилд 2022 км хатуу хучилттай зам тавина
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажилласныхаа дараа төрийн албан хаагчидтай уулзлаа. Ирэх дөрвөн жилд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 км хатуу хучилттай зам, 1172 у/м төмөр бетон гүүр барих юм байна. Мөн 40 гаруй сум, суурин газрыг хямд өртөгтэй замаар холбох “Нутгийн зам” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай сайд Л.Халтар танилцуулав. Энэ онд 123 чиглэлийн 2,000 орчим км автозам болон 27 байршилд 1,400 орчим у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.
Хот хоорондын тээвэрт явж байгаа автомашинуудын паркийг шинэчлэх, автотээврийн салбарын байгууллагууд, замын засвар, арчлалтын компаниудыг яамны бүтцэд оруулах шаардлагатай гэж сайд Л.Халтар үзэж байна. Үүнийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд чиглэл болгов. Мөн 2021 онд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл үргэлжилнэ гэж тооцон ажлаа төлөвлөхийг захилаа. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийг ил тод, нээлттэй, хүний хүчин зүйлээс үл хамааран шууд захиалж авах боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв. Гагцхүү хууль дээдэлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байх нь төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг санууллаа.

Цаашид:
- Замын засвар, арчлалтыг жилийн турш хийж байх
- Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгахад анхаарах
- Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг тэмдэг, тэмдэглэгээтэй болгож бүрмөсөн дуусгах
- Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчилэн нээсэнтэй холбогдуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаарах
- Дархан-Алтанбулаг, Налайх-Баян сум чиглэлд дөрвөн эгнээ авто зам барих
- Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллах, энэ хүрээнд тодорхой төсөл, шийдэл гаргах шаардлагатайг үүрэг болгов. Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй, урьд нь осолд орж байсан, эвдрэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай автомашиныг хилээр оруулж ирэхийг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсныг хэлэв.

Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Улстөр нийгэм2022/06/07
Гялсбанкаар зургаан гүйлгээ хийгээд iPhone13 утасны эзэн болоорой
-
Цаг үе2025/12/09
ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
-
Цаг үе2026/07/23
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/05/10
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
