Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ковидын үед аймгуудаас Дархан, дүүргүүдээс Баянзүрхийн онцгой комисс сайн ажиллаж байна

Огноо:

,

Цар тахлын улмаас “Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжээд  9 хонолоо. Энэ хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүд хатуу хөл хорионы дэглэмд байж,  гамшгийн тухай хуулийг хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэхдээ аймаг орон нутаг,  нийслэл, дүүрэг бүр харилцан адилгүй байгаа нь Онцгой комиссынх нь шийдвэр, шийдлээс харагдаж байна.

Тухайлбал Дархан-Уул аймаг  100 мянган хүн амтай. Бүх нийтийн бэлэн байдлын тэг зогсолтыг маш сайн хэрэгжүүлсэн төдийгүй,  иргэдээ хүнсээр хангах, тандалт шинжилгээг маш өндөр төвшинд хийснээр  тархалтыг барьж чадсан. Энэ аймагт Коронавирусээр өвчилсөн анхны тохиолдлоос өгсүүлээд  ойрын хавьтал болон дам хавьтагчдыг шинжилгээнд хамруулж, 2 хоногийн дотор 10 мянган хүнд  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, өвчилсөн иргэдээ илрүүлж, тусгаарлаж чадаж байна. Тиймээс ч  Дархан- Уул аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, тус аймгийн засаг дарга Б.Азжаргалын мэдээлэл, гамшгийн үед бүс нутгийг удирдах арга барил, менежмент сайн байна гэдгийг иргэд үнэлж байна. Тэг зогсолтыг  Дарханчууд сайн хийж чадсанаараа Улаанбаатарчуудыг ч бишрүүллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой комисс энэ өдрүүдэд хамгийн их шүүмжлэлд өртсөн. Эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Ингэснээр иргэд, аж ахуй нэгж байгууллагыг гамшгийн үеийн бодлогоор сайн хангаагүй гэж цахим орчинд шүүмжилж байна. Харин нийслэлийн хамгийн их хүн амтай буюу 350 мянган хүнтэй Баянзүрх дүүргийн  шинэ удирдлагын хэрэгжүүлж байгаа бодлого Улаанбаатарчуудад таалагдаж байна. Баянзүрхийн онцгой комисс, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тамгын газар, энэ дүүргээс сонгогдсон  УИХ-ын гишүүд дүүрэгтээ сайн ажилласанаар иргэд” Манай дүүрэг эзэнтэй болжээ” гэсэн талархал илгээх болжээ.

Тус дүүргийн 4.9.26 хорооны нутаг дэвсгэрийг засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар хэсэгчилэн хаасан. Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын дарга А.Баяр ч онцгой комиссоо дэмжин, дүүргийн иргэд, аж ахуй нэгждээ тулж ажиллаж байгаа нь  өмнөх удирдлагын багаас илүү хурдтайг харуулж байна. Мөн  Баянзүрх дүүрэг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах цэгийнхээ тоог нэмсэн, орон гэргүй, тэнэмэл иргэдээ бүрэн шинжилгээнд хамруулсан, халдвар хамгааллын өндөржүүлсэн дэглэм барьж, тархалтыг алдахгүй байхад онцгой анхаарч байна.. Улсын хэмжээнд ганц байдаг Халдварт өвчин судлалын үндэсний төв тус дүүргийн нутаг дэвсгэрт бий.  Энд цар тахлын халдвар авсан, хүндэрсэн, эмчлүүлж байгаа бүхий л өвчтөн байдаг. Нөгөө талаар 2 ч  хороонд  халдвар авсан иргэн илэрсэн учраас  Улаанбаатар хотын хамгийн том дүүрэгт  хэсэгчилсэн хөл хорио тогтоосон нь  зөв шийдвэр байсан гэж нийслэлчүүд дэмжиж байна.

Баянзүрх дүүргийн онцгой комисс шуурхай ажиллаж хүнсний дутагдалтай айлуудад талон, шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг тараасан. Үүгээр ч зогсохгүй Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Э.Бат-амгалан, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Б.Энхбаяр нар дүүргийн удирдлагуудтай уялдаа холбоотой ажиллаж Баянзүрх дүүрэгт амьжиргааны төвшин доод өрх айлуудад шаардлагатай хүнсний материал, сайжруулсан түлшийг хандивлаж байгаад дүүргийн иргэд ам сайтай байна.

24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллахдаа дэлгүүр, хоршооны ариутгал, дэглэмийг ч чанд сахиулж байгаа нь Нийслэлийн бусад дүүрэгт үлгэр жишээ болж байна.

Дархан- Уул аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн удирдлагын арга барил, гамшгийн  үеийн менежмент сайн байгааг иргэд олон түмэн үнэлж байгаа төдийгүй  бусад дүүрэг, аймгуудыг туршлага судлан, дууриал аван ажиллахыг шаарджээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох