Улстөр нийгэм
Бичил уурхайгаа хаяад уул уурхай хөгжсөн түүхтэй улс орон байдаггүй
Монголын бичил уурхайчиддаа Уул уурхайн салбарын 98 жилийн ойн мэнд хүргэе. Хүн төрөлхтөн хөгжиж эхэлсэн цагаасаа ашигт малтмалыг амьдрал ахуйдаа хэрэглэсэн ба анхны тэр уурхайчид гар аргаар олборлодог бичил уурхайчид байсан. Өнөө ч уул уурхай гэдэг дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй салбарт бичил уурхай нь зайлшгүй том орон зай эзэлж байна. Бичил уурхайгаа хаяад уул уурхай хөгжсөн түүхтэй улс орон байдаггүй.
Өнөөдөр зөвхөн Монголд ч төдийгүй дэлхий нийтэд тулгарч байгаа том асуудал бол газар дэлхийгээ нөхөн сэргээх. Тэгвэл жинхэнэ бичил уурхайчид олборлоод, нөхөн сэргээхэд ач холбогдол өгдөг. Том гэгдэх уул уурхайн компаниудаас илүү. Судалгаа харахад олборлолт хийсэн газар, нөхөн сэргээлт хийсэн талбайн хувь тэнцүүлсэн хэмжээгээр бичил уурхайчид хавь илүү байдаг юм.
Эдийн засаг талаасаа Монголд хариуцлагын хүндийг уул уурхайн салбар үүрч яваа. Тэгвэл энэ салбарын томоохон ачаа нь бичил уурхайд оногддог. Монгол банканд жил бүр тушаадаг 20 орчим тонн алтны 20-25 хувь буюу 4-5 тонн алтыг бичил уурхайчид олборлож тушаадаг. Энэ бол олборлосон алтаа хууль бусаар хил давуулдаггүй бичил уурхайн салбарынхны эх орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр билээ.
Бичил уурхайн салбарыг бүрэн хүлээн зөвшөөрч, байгаль дэлхийгээ хууль бус олборлолтоос эвдэрч сүйдэн, эзэнгүйдэж орхигддог байдлыг таслан зогсоож, зөв олборлон, найдвартай нөхөн сэргээхэд бидэнтэй хамтарч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нарт Монголын бичил уурхайн салбарын 100,000 гаруй иргэний өмнөөс хүсье.
МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Л.ДЭЛГЭБАЯР
2020.12.25
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2024/11/01
Хэн нэгнийг архи уухыг тулган шаардахгүй байхыг уриалж байна
-
Цаг үе2025/04/21
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
-
Улстөр нийгэм2022/05/19
Гялсбанкаар гүйлгээ хийгээд iPhone 13 утасны эзэн болоорой
-
Цаг үе2022/02/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
