Улстөр нийгэм
ЭЗБХ: Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хулдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Монгол УИХ-ынн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол УИХ-ынн даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол УИХ-ынн дарга Г.Занданшатар танилцууллаа. Б. Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл 3. 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм байна. Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа Монгол УИХ-ынн дарга Г.Занданшатар танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ынн гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Т.Доржханд нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авав. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд бүх түвшиндээ нэгдсэн мэдээлэл буюу нэг тоотой байх шаардлагыг хэрэгжүүлж ажиллана гэдгээ нэр дэвшигч Б.Батдаваа илэрхийллээ. Цар тахлын нөлөө аж ахуй, иргэдэд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг Монголбанк, Засгийн газар хийж байгаа бөгөөд Үндэсний статистикийн хороо илүү нарийвчилсан шинжилгээ хийх шаардлага байгаа тул нэн тэргүүнд анхаарч ажиллахаа хэлж байв. Мөн хорооны үйл ажиллагааг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, улмаар мэдээллийн технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит статистик мэдээллийг шуурхай гаргах үүргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв.
Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Мэрит зарчмын дагуу мэргэжлийн хүнийг нэр дэвшүүлж байгааг дэмжиж, энэ томилгооны үр дүнд төрийн байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сайжирна гэсэн хүлээлттэй байгаагаа гишүүд илэрхийлж байсан.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь Батмөнхийн Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах Монгол УИХ-ынн даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2021/09/16
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ
-
Улстөр нийгэм2025/06/23
Ерөнхий сайд Г.Занданшатар ХӨСҮТ-д ажиллалаа
-
Цаг үе2022/03/31
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
-
Улстөр нийгэм2024/05/28
БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
