Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтоо танилцуулснаар УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, УИХ-ын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ.

Тэрбээр УИХ-ын 2020 оны намрын чуулган хэлэлцэхээр товлосон үндсэн асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, өндөрлөж байгааг тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн анхны чуулган байснаараа энэ удаагийн чуулган онцлогтой гэдгийг хэллээ. Мөн коронавирусийн цар тахлын улмаас гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, цахим технологи ашиглан хуралдсан болохыг онцлон дурдаад “Онцгой байдлын үед зайлшгүй шаардлагатай, чухал хууль, шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад идэвхтэй, ажил хэрэгч оролцож, өндөр зохион байгуулалттай ажилласан нийт гишүүд, Ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсныг онцлоод засаг захиргааны шинэчлэл хийх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолын талаар дэлгэрэнгүй УИХ-ын дарга танилцуулсан.

Үргэлжлүүлэн тэрбээр энэ Их Хурал хууль, эдийн засаг, нийгмийн бодлогын гурван хүрээнд “Эрх зүйн хувьсгал” хийх зорилт тавин ажиллаж байгааг цохоод “Сайн хууль, зөв засаглал, шударга ёс, мэргэшсэн, ёс зүйтэй төрийн алба, эрүүл улс төр, ойлголцол зөвшилцөл бий болгохгүйгээр бид урагшилж чадахгүй нь тодорхой байна. Хөгжлийн тогтвортой стратеги, төлөвлөлт, шат дараатай хэрэгжүүлэх зөв механизм, халамжид биш бүтээмжид суурилсан бодлого, тогтолцоогүй бол хөгжлөөс гээгдсэн хэвээрээ байх болно. Экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, баялгийн шударга, зөв хуваарилалт, эрүүл бие саруул ухаантай, дэлхийн түвшний эрдэм боловсролтой иргэн бол хөгжлийг тэтгэх хөшүүрэг юм” гэлээ. Ийм алсын хараанд суурилж байгаа Эрх зүйн хувьсгал дөнгөж эхэлж байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар нэн чухал 100 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстойг тэмдэглэсэн. Иймд нийт иргэдийг lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn цахим системийг өргөн ашиглаж, хуулийн төсөлд санал, дүгнэлтээ ирүүлэхийг хүссэн. 

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган ийнхүү өндөрлөлөө. Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ. Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 82 хоног хуралдаж, нийт 87 хууль, УИХ-ын  44 тогтоол хэлэлцэж баталжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох