Улстөр нийгэм
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зүй бус мэдэгдэл ганцхан сарын дотор 3 хүний аминд хүрлээ
Одоогоос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн, жагсаал цуглаан зохион байгууулсан. Энэ үеэрээ сэтгүүлчид цуглуулан “Цаашид хуурай өлсөх, эсвэл өөрийгөө шатаах эсэхийг эхнэрээсээ асууна” хэмээн мэдэгдэж, түүний энэ үг олон нийтэд тарсан. Гэвч С.Ганбаатарын хэт сүржин энэ мэдэгдэл өнөөдөр гурвын гурван хүний халуун аминд хүрчихээд байна.
С.Ганбаатар гишүүнийг дээрх мэдэгдэл хийснээс 10 гаруйхан хоногийн дараа Сүхбаатарын талбайн баруун хэсэгт дөнгөж 34-хөн настай Э гэгч залуу цэвэр усны саванд хийсэн шатахуун өөр дээрээ асган өөрийгөө шатааж амиа алдсан. Сүхбаатарын талбай дээр хүн өөрийгөө шатаасан хэргийн дуулиан намдаагүй байхад Ховд аймгийн Дуут сумын Босго багийн “Хөндлөнгийн-Ам” гэдэг газар 17-хон настай хүү мөн л өөр дээрээ шатахуун асган шатаж нас баржээ. Хэрэг үүгээр дууссангүй. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт амьдардаг Н гэгч 53 настай эрэгтэй мөн л өөрийгөө шатаан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Ийнхүү ард олны дунд “Хиншүү” хочтой УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийгөө шатаана хэмээн мэдэгдснээс хойш гурвын гурван хүн өөрийгөө шатаан амиа алдаад байна. Тиймээс талийгаач нарын ар гэрийнхэн С.Ганбаатарыг бусдад буруу жишиг тогтоосон мэдэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээж уучлал гуйх, үүнийгээ залруулж, дахин олон хүн амиа алдахаас сэргийлэхийг шаардаж байна.
Цар тахал дэгдэн, эдийн засаг хүндэрч, нийгмийн санаа бодол тогтворгүй байгаа энэ цаг үед улс төрчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлж ярьж байгаа зүйлдээ анхаарахыг хуульчид болон сэтгэл зүйчид мөн сануулж байна.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Үзэл бодол2023/01/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг та...
-
Цаг үе2024/07/02
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
-
Улстөр нийгэм2021/01/22
МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу&rd...
-
Улстөр нийгэм2021/04/21
Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо...
