Улстөр нийгэм
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ долоо хоногт хуралдана
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр (2021.02.23) хуралдлаа. Хурлаар чуулганы завсарлагааны хугацаан дахь Байнгын хороод, Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа, ойрын үед анхаарах асуудал, чиглэлийн талаар санал солилцов.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр энэ ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд Ажлын хэсгийн хүрээнд 7 Дэд ажлын хэсэг байгуулж, нарийн бичгийн дарга нарыг томилон ажиллуулж байгаа талаар мэдээлэл өглөө.

Дараа нь УИХ-ын намрын чуулганаар баталсан Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах талаарх асуудлаар санал солилцлоо. Уг хууль ирэх гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх билээ. Тиймээс хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ямар асуудалд анхаарах талаар судалгаа дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороог хуралдуулах, эсэх асуудлыг шийдье гэдгээ тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт илэрхийллээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Байнгын хороог ойрын үед буюу энэ долоо хоногт багтаан хуралдуулах шаардлагатай байгаа гэлээ. Байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тайланг сонсох, хаврын тариалалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг тэрбээр онцлов. Энэ жилийн хувьд улаан буудайн үр дутагдалтай, хүнсний ногооны үрийг бэлтгэх, хангах асуудлыг ч анхаарах нь чухал байгаа тул гуравдугаар сарын 15-нд эхлэх хаврын чуулганыг хүлээлгүй, наана нь асуудлаа ярилцах зайлшгүй шаардлага үүсэж байгааг тэрбээр тэмдэглэлээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
