Улстөр нийгэм
Монгол ардын намын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын 100 жилийн ой бол дан ганц намын гишүүдийн баяр биш, Монголд тэр дундаа төв Азид анхлан улс төрийн нам байгуулагдсан түүхэн ойн жил. Улс төрийн нам байгуулагдаж улс үндэстнийг удирдан манлайлж, өнөөгийн соёлт нийгмийг бий болгоход оруулсан хувь нэмрийг дүгнэн хэлэлцэх жил юм. Монгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид олон жилийн турш судалсны дүнд асар их материалыг цуглуулсан байдаг. Олон зуун өгүүлэл, нийтлэл, ганц сэдэвт зохиол, сурах бичиг хэвлэгдэн гарснаас хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь Монгол Ардын Намын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагын зүгээс зохион байгуулж, олон арван эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор туурвисан “Монгол Ардын Намын түүх” есөн боть зохиол зохиол байлаа. Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулж эдгээр есөн бодийг нэг ботид багтаан дахин хэвлэн гаргаж байна. Монгол Ардын Нам өнгөрсөн хугацаанд түүхээ бүтээж, хөгжиж, төгөлдөржиж ирэхдээ төрөл арилжсангүй. Манай нам малчид ард зонхилсон нийгмээс гаралтайгаа ямагт бодож ардын гэдэг баримжаагаараа улс орон ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай зүтгэж ирснийг түүхэн замнал тов тодорхой харуулж байна.” хэмээсэн юм.
Доктор (PhD), профессор Н.Хишигт “Монгол Ардын Намын 100 жилийн ой бол Монголын түүхийн томоохон үйл явдлуудын нэг. Монгол Ардын Намын түүх ном бол Монголын орчин үеийн түүхээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид мөн Монгол Ардын Намын үе үеийн зүтгэлтнүүдийн оролцсон хамтын бүтээл бөгөөд 1990 оноос эхэлсэн Монголын түүх бичлэгийн шинэ үеийн томоохон бүтээлүүдийн нэгт зүй ёсоор орно. 1990-ээд оноос эхэлсэн Монголын түүхийн бичлэгийн бүхий л ололтууд, аливаа үзэл суртлаас ангид байх, судалгааны их бааз суурь өргөжсөн үед түүхийг үзэх шинэ үзэл хандлагыг тусгаж бичсэнээрээ онцлог юм” гэв.
“МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХ” ном нь Монгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод, гадаадын эрдэмтэн шинжээчдийн олон жилийн туршид судлан туурвисан бүтээлүүдээс хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь болох МАН-ын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагуудын зүгээс зохион байгуулж олон эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор туурвисан “Монгол Ардын Намын түүх” есөн боть зохиол юм. Номын 8-р ботид буюу 1983-1992 оны түүхэн хэсэг бичигдээгүй байсан бөгөөд МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан үлдсэн хэсгийн түүхийг нэмж оруулсан, есөн боть номоо нэг ботид багтааж үндсэн утгаараа МАН-ын 100 жилийн түүхийг агуулсан бүтээл болж буйгаараа онцлог юм.
“МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХЭН ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧООН” ном нь Монгол Ардын Нам бүхий л цаг үед бүтээн байгуулагч нам байсаар ирсэн бөгөөд Монгол Улсын нийгмийн салбар бүрт гарсан их өөрчлөлт, ололт амжилт салшгүй холбоотой бөгөөд улс орныхоо бүтээн байгуулалтад МАН-ын өөрийнх нь оролцоог тодруулан харуулах үүднээс түүхэн үйл явдал, гаргасан онцгой шийдвэр, үр нөлөөний тухай он цагийн хэлхээсээр харуулсан цаглабар бүхий олон түүхэн зурагтай, англи орчуулгатайгаараа онцлог юм.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2022/08/02
СПОРТ ДАХЬ АВЛИГА: Дэлхий дахинаа өсөн нэмэгдэж буй асуудал
-
Шударга мэдээ2021/08/28
Имартынхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэлээ
-
Цаг үе2021/01/14
БГД-ийн 4 дүгээр хороо, БЗД-ийн 17 дугаар хорооны иргэдийг PCR шинжилгээнд хамр...
-
Урлаг спорт2026/01/26
Тэмээний наадамд 16 аймгаас 1000 гаруй хүн оролцов
