Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Намынхаа будлианд толгой нь эргэсэн гишүүд хууль бус үйл ажиллагаанд оролцов уу

Огноо:

,

Ардчилсан нам хоёр удирдлагатай, хоёр тамгатай, 2 байртай болоод удаж байна. Нэг үгээр хэлбэл АН нэлээн будлиан ихтэй, “будаа*-н дээрээ зодоонтой байгаа. Гишүүд нь аль даргыгаа дагаж, үнэт зүйлээ алдахгүй байх уу гэдгээ ч ойлгохоо больсон гэхэд хилсдэхгүй. Ямартай ч АН нэгдсэн нэг даргатай байх ёстой. Тиймээс ч эл будлианаа арилгахын тулд намын даргын сонгуулийг зохион байгуулахаар болсон.

Гэтэл бас намын даргын суудлын төлөөх цусгүй тулаан эхэллээ. Хоёр дарга өөрсдийнхөөрөө авирлаж, хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, эрх ашиг сонирхол нэгтнүүдээ намын даргад дэвшүүлж, батламж гардуулав. Гэтэл энэ бусармаг үйлдлээ дэмжээд, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Д.Ганбат, С.Одонтуяа, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, Б.Бейсэн, Н.Ганибал, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын 8 гишүүн “нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол* хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцжээ.

Учир нь энэ үйл ажиллагаа нь АН-ын дотоод сонгуулийн хорооны товын хугацааг зөрчсөн байна. Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоол дээр хүчингүйд тооцсон тамга дарагдсан байгаа нь хамгийн их хардлага төрүүлж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, “Намын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол хууль бус зарим зүйл болж байгаа учраас би оролцоогүй. Би Дотоод сонгуулийн хороог даргалж байгаа намын гишүүн И.Мөнхжаргалд захидал илгээсэн. Энэ захианд хууль зөрчиж байгаа 2, 3 асуудлыг тусгаж өгч, анхааруулсан байгаа. Эхний зөрчил: Дотоод сонгуулийн хорооны тов зарлах гэж байдаг тэр зөрчигдөж байна. Хоёрдугаарт: Тэмдэгний асуудал байна. И.Мөнхжаргалын гарын үсэг зураад явуулж байгаа 2 бичиг дээр дарагдсан тэмдэг асуудалтай байгаа. Тэр тэмдэгүүд хоёулаа хоёрдугаар сарын 11-ны “Өдрийн сонин”-ы зараар хүчингүйд тооцсон гэж зарлагдсан дугаартай тэмдэг дарж хариу өгөөд байгаа. Гурав дахь ноцтой асуудал бол хууль бус энэ тамгыг ашиглаад “Хас банк* дээр данс нээлгэсэн. Тэр дансанд 93 сая төгрөгийг авъя, байршуул гэсэн мессеж ирүүлсэн байгаа. Тэр мессежээр ирсэн дансыг тодруулах эрхээ эдлээд, мэдээлэл авах эрхийнхээ дагуу “Хас банк” руу тодруулга бичсэн. Гэтэл “Хас* банкнаас хариу ирээгүй байна” гэсэн.

Тэгэхээр УИХ-д суудалтай гишүүд нь ч хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаанд оролцсон байгаа нь харагдаж байна. Хэдийгээр энэ бүхнийг мэдээгүй байх магадлалтай ч хуульч мэргэжилтэй хүнээр удирдуулсан АН-ын бүлгийн гишүүд асуудлыг судлахгүйгээр буруу үлгэрлэл үзүүлж буй нь зүйд хэр нийцэх вэ.

Хүчингүй болсон тамга, тэмдэгийг ашиглаж, хууль бус үйл ажиллагааг дур зоргоороо зохион байгуулж буй Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд ямар хариуцлага тооцох вэ гэсэн олон асуудал урган гарч байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох