Улстөр нийгэм
Цэцийн хоёр гишүүн албажаагүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСНЫГ Цэц баталлаа
“Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” гэж Цэцийн шийдвэр гарсан мэт мэдээлэл өчигдөр орой хэвлэлүүдээр цацагдсан. Цэцийн хуралдаан гэхээсээ хуйвалдаан хэмээн нэрлэгдээд байгаа Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын хоёр гишүүний шийдвэрлэсэн гэх энэхүү асуудалд өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба болон Ш.Цогтоо нар тус тусдаа тайлбар тодруулга өгчээ.
Цэцийн гишүүн Ш.Цогтоо urug.mn сайтад “Шийдвэр бүр хууль ёсных. Ямар нэг хуурамч тамга тэмдэг бланк ашиглаагүй. Хуурамч сонин мэдээлэл байна. Хууль дүрэм журмаа мөрдөхгүй ажиллана гэж байхгүй. Цэцийн гишүүд хоорондоо санал зөрөлдөх байх л асуудал. Маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон” гэсэн тодорхойгүй тайлбар өгчээ.
Харин Цэцийн албан ёсны хэвлэлийн мэдээгээр бол Цэцийн Бага суудлын хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Хуралдаан үргэлжилэх юм байна.
Энэ нь Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар бүрэн эрхээ ашиглан эцэслээгүй, албажаагүй өөрсдийн байр суурийг хэвлэл мэдээллээр тараасан гэдгийг баталгаажууллаа. Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны дэгд зааснаар Цэцийн хуралдаанаас өмнө гишүүд байр сууриа урьдчилан илэрхийлэхийг хориглодог аж. Хэрэв урьдчилан илэрхийлсэн тохиолдолд тухайн асуудалтай холбоотой Цэцийн хуралдаанд оролцох эрхгүй дүрэм журам байдаг юм байна.
Тиймээс үүсээд байгаа “Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эсэх ” маргаанд Цэцийн гишүүн Ш.Цогтоо болон Ц.Нанзаддорж нар оролцох эрхгүй болж байна.
Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас хэвлэлүүдэд өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь нийтлэв.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН БАГА СУУДЛЫН ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛНЭ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдох тогтоолыг хянан хэлэлцэж байгаа билээ.
Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой шийдвэр гаргаагуй байна гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2020/09/28
Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
-
Цаг үе2024/09/12
Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын Далайн институт хооронд санамж бичиг байгу...
-
Улстөр нийгэм2026/08/31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилж байна
-
Цаг үе2022/03/16
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
