Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгчийн хувийн улс төр хэтийдэж, төрийн институтын өмнөөс шүүхэд ханджээ

Огноо:

,

Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр  Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд  гурав хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ нь хуулийн зөрчил үүсгэсэн гэдгийг зарим хуульч хэлж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн ба  шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүгч А.Эрдэнэцогт  нар хуулиа судлалгүйгээр  сүрийг бадруулсан бололтой юм.   Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт  Ерөнхийлөгчийг төлөөлөн Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд хандахдаа “Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан мэдээллийг тараасан. Талбай дээр болсон тайван жагсаалыг Ерөнхийлөгч  өдөөн турхирч, санхүүжүүлсэн зүйл байхгүй.   Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх үйл ажиллагааг явуулаагүй гэдгээ нотолж, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан” гэсэн юм.  

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний хуулийн багийнхан Төрийн тэргүүний сэнтийг нэг хүнд нааж, өмчлөх гэсэн оролдлого  гаргаж байгаад хуульчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх  тухайд  Үндсэн хуулийн Цэцээс маргаан үүсгэсэн бөгөөд шийдвэр гаргахын өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн байранд  хоёронтаа биечлэн очсон байдаг. Гэтэл энэ нь Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого болсон  төдийгүй хувь хүний амбийцаа барьж дийлээгүй үйлдэл хэмээн  Д.Үүрцайх тэргүүтэй хуульчид дүгнэсэн. Учир нь “Ерөнхийлөгч бол институт болохоос хувь хүн биш” гэдэг агуулгаар   тэд тайлбарлаж байв.  

Тэгвэл Ерөнхийлөгч хувийн улс төрдөө дийлдсэн алхмыг дахин хийсэн нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан үйлдэл болжээ.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн албан тушаал нь  Х.Баттулга гэдэг хувь хүний өмч биш бөгөөд нэр төр гэдэг нь хүний тухай ойлголт болохоос төрийн институт, эрх  мэдэлд хамаардаггүй байна. Энэ тухайд Үндсэн хуулийн эрхийг барич Б.Чимид нэгэн цагт дээрхтэй адил агуулгатай тайлбар хийж байсныг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнгөрсөн жил  твиттерт жиргэж байв.

Тодруулбал,  “Нэр төр гэдэг нь хүний   тухай ойлголт болохоос төрийн институт, эрх мэдэлд хамаарахгүй гэх хүний эрх, dignity  тайлбарладаг онолтой Үндсэн хуулийн энэ заалт нийцэхгүй байгаа мэт санагдаад Б.Чимид багшаас асууж байв. Тухайн  үед Б.Чимид багш “Иргэдээс Ерөнхийлөгчийн нэр төрийг хамгаалах гэж биш, Ерөнхийлөгч хийж байгаа тэр хувь хүнээс нь Төрийн тэргүүний нэр төрийг хамгаалах гэж ийм заалтыг оруулсан юм” гэж хариулсан” хэмээж байв. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн институтыг өмчлөх хүсэлдээ дийлдэн,  хувийн улс төр хийж эхэлсэн  нь энэ  болжээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох