Улстөр нийгэм
Цэц Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ гэж үзлээ
Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж, шийдвэрээ гаргажээ.
Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.
Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм.
Тус хуралдааныг өнөө өглөө 09.30 цагт эхлүүлсэн ч нэг гишүүн татгалзан гарснаар хойшлуулсан юм.
Тодруулбал, Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсанаар үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин түүний энэхүү үйлдэл нь хуралдаан бойкотлох анхны оролдлого боллоо хэмээн хуульчид дүгнэсэн.
Ийнхүү шийдвэрээ гаргахаас өмнө Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг саатуулах, нөлөөлөх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2018 онд Цэцийн гишүүнээр томилсон Ц.Нанзаддорж бүрэлдэхүүнд бойкот хийсэн бол үүнээс өмнө буюу өчигдөр Ерөнхийлөгчийн талынхан эртнээс төлөвлөсөн жагсаал цуглааныг зохион байгуулж, шийдвэрт нөлөөлөхийг санаархсан. Гэтэл дунд суудлын өглөөний хуралдаан өндөрлөсний дараагаар АН-ын “цаасан” дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн нарын зүгээс Цэцэд нөлөөлөхөөр оролдсон талаарх мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Тэдний зүгээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдэд нөлөөлөл үзүүлэх ямар хувилбар байж болох талаар судлан хэрэгжүүлж эхэлсэн талаар цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Ийнхүү шийдвэрт нөлөөлөх оролдлогыг Ерөнхийлөгчийн талаас хэд хэдэн удаа гаргасан ч Үндсэн хуулийн Цэц хараат бусаар ажиллаж, бие даасан шийдвэр гаргалаа.
.

Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Улстөр нийгэм2020/01/09
Үндэсний геологийн алба байгуулах Тогтоолын төсөл өргөн барилаа
-
Улстөр нийгэм2026/02/12
Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг бол...
-
Улстөр нийгэм2024/11/22
С.Амарсайхан: Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг б...
-
Цаг үе2022/09/01
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд Сингапурын туршлагыг нэвтрүүлэх талаар санал сол...
