Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүд БНИУ-ын парламентын гишүүдтэй цахим уулзалт хийв

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж 2021 оныдөрөвдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын парламентын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Алессандро Паганотой цахим уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн А.Адъяасүрэн, Ц.Сандаг-Очир, Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн гишүүд болон албаны хүмүүс оролцлоо. 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Италийн парламент дахь Итали-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй цахимаар уулзалт хийж, танилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Итали Улс Европын Холбооны гишүүн орны хувьд "КОВАКС" хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөрөнгө оруулж байгаад талархаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг дэмжих зорилгоор 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв.  Мөн Парламент хоорондын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол, Италийн эдийн засаг болон нийгмийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх гол суурь болохыг онцлов.



 
Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологид суурилсан эрүүл мэндийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын сонирхсон асуудлаар харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. Эдгээр чиглэлд парламент, түүний дотор хоёр талын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, цаашид илүү ойр дотно ажиллаж, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж нөөцийг ашиглаж, үр дүнд хүргэхэд  анхаарч ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн Улсын Их Хуралд Монгол-Италийн парламентын бүлэг 14 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сонгогдон ажиллаж байна. БНИУ-ын парламент дахь Итали-Монголын парламентын бүлэг 11 гишүүнтэй бөгөөд бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Алессандро Пагано ажиллаж байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох