Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Оросын шүүх Навальныйгийн Авлигатай тэмцэх санд хориг тавьжээ

Огноо:

,

ОХУ-ын шүүх шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн Авлигатай тэмцэх сан (АТС)-д өргөн хэмжээний хориг тавилаа гэж тус сангийн захирал мэдэгдэв. Иван Жданов мягмар гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүх АТС-г интернетэд контент байрлуулах, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, сонгуульд оролцох, банкны хадгаламж ашиглахыг хориглосон гэж мэдэгдэв.

Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь АТС-ийн ажилд "нөлөөлөхгүй" гэж тэрээр нэмж хэлсэн байна. АТС-д "зарим үйл ажиллагааг хориглох"-ыг шүүгч зөвшөөрсөн хэмээн хэргийг хаалттай хэлэлцэж байгаа тул ямар байдалтай байгааг тодруулалгүйгээр Москва хотын шүүхийн хэвлэлийн алба мягмар гарагийн өглөө сэтгүүлчдэд мэдээлжээ. Шүүх АТС болон Навальныйгийн бүс нутгийн оффисуудын үндэсний сүлжээг “хэт даврагч” байгууллага гэж үзэж, тэднийг ISIL (ISIS) болон Аль-Каидатай зэрэгцүүлэн хориг тавилаа. Тэд мөн даваа гарагт Навальныйгийн бүсийн оффисуудад ажлаа зогсоохыг даалгасан шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөж эхэлсэн байна.

ОХУ-ын эрх баригчид нууц мэдээлэл агуулсан гэж мэдэгдсэн тул шүүх уг хэргийг хаалттай хэлэлцсэн аж. Навальныйгийн баг Кремльтэй холбоотой өрсөлдөгчөө ялахад хамгийн тохиромжтой нэр дэвшигчдэд сонгогчдыг саналаа өгөхөд нь чиглэсэн Ухаалаг Санал өгөх стратегийг дэмжиж буй бүс нутгийн албадынхаа эсрэг шүүхийн шийдвэрийн талаар бүдэг бадаг ойлголтыг даваа гарагт авсан байна. 

АТС энэ алхмыг “хүнд цохилт” гэж нэрлэсэн бөгөөд албан байгууллагууд ажилчид, дэмжигчдээ хамгаалахын тулд үйл ажиллагаагаа даруй зогсоох болно гэжээ. Гэсэн хэдий ч тэд авлига, эрх баригч Нэгдсэн Орос нам, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай "хувийн байр сууринаас" үргэлжлүүлэн тэмцэхээ амлав. Мягмар гарагт АТС твиттерт “дахин хориг тавьсан”-тай ижил сонсогдож байна хэмээн жиргэжээ. 

“Өчигдөр тэд биднийг хориглосон бол нөгөөдөр биднийг бүрэн хориглох болно. Тиймээс энэ цаг үед таны санаж байх ёстой чухал мэдээлэл бидэнд бий.” хэмээн бүлгийн гишүүд мэдэгдсэн байна. Дарамт шахалт нэмэгдсээр байна. Улс орныг тогтворгүйжүүлж, “үндсэн хуулийн байгууламжийн үндэс суурийг” өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа тул Навальныйгийн бүлэглэлүүдэд “хэт даврагч” гэсэн шошго зүүх болохыг энэ сард прокуророос мэдэгдсэн юм.

Хэрэв “хэт даврагч” гэж тогтоосон тохиолдолд бүлэглэлийн гишүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулснаар урт хугацааны хорих ял оноож магадгүй бөгөөд эрх баригчид банкны дансыг царцаах хууль ёсны эрх мэдлийг хэрэгжүүлэх бөгөөд уг сүлжээ үйл ажиллагаагаа зогсоох эсвэл далд хэлбэрээр явуулахад хүрэх юм.

Путины дотоодын хамгийн алдартай шүүмжлэгч Навальный 2011 онд АТС-г байгуулжээ. Тус бүлэглэл нь засгийн газрын бүх түвшний албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэргийг тогтмол мөрдөж, ихэвчлэн Youtube-ийн видеог нь дагадаг байна. Тэрбээр 44 настай бөгөөд хэдэн сарын турш хордлогын эмчилгээ хийлгээд Германаас Орост ирснийх нь дараа баривчилсан билээ. Түүнийг хордуулсан хэмээн засгийн газрыг буруутгадаг боловч Кремль энэ мэдэгдлийг үгүйсгэсээр буй юм.

Навальный өмнө нь залилангийн хэрэг хийж, тэнсэн харгалзах хугацааг зөрчсөнийхөө төлөө Москвагаас зайтай шоронд хоёр жил хагасын хугацаатай хорих ялаар шийтгэгдэн хоригдож байгаа бөгөөд өөрөө болон түүний холбоотнууд үүнийг улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа юм.

Тэрээр шоронд нуруу нь хүнд өвдөж, гар хөл нь мэдээ алдсан ч шаардлагатай эмчилгээг хийлгэхээс татгалзсан гэж мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тэрээр иргэний эмнэлэгт үзлэгт орсныхоо дараа 24 хоногийн өлсгөлөнгөө зогсоосон юм. Түүнчлэн эрх баригчид түүнийг оргох эрсдэлтэй хүн гэж үзсэн тул шөнийн турш цаг тутамд сэрээж “эрүүдэн шүүж” байна гэсэн гомдол гаргасан байна. Түүний хамгаалалтын баг шүүхэд хорих байгууллагын эсрэг нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнийг баривчлагдсаны дараа анх хоригдож байсан ОХУ-ын нийслэл дэх цагдан хорих төвийг тус баг мөн шүүхэд өгсөн болохыг Москвагийн шүүхээс Интерфакс агентлагт мягмар гарагт мэдэгджээ.

Эрх баригчид Навальныйг Орост буцаж ирснээс хойш түүний холбоотнуудын эсрэг шахалтыг эрчимжүүлснээр олон шилдэг дагагчид нь эх орноо орхин гарсан буюу гэрийн хорионд байгаа юм. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох