Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны Шатрын дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчид болон Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх нарыг өнөөдөр (2021.06.30) хүлээн авч уулзав.
УИХ-ын дарга энэ үеэр хэлэхдээ, дэлхий дахиныг хамарсан коронавирусын халдварт цар тахлын улмаас спортын олон арга хэмжээг цуцлахад хүргэсэн. Гэвч ОХУ-д удахгүй Шатрын дэлхийн цомын тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээн нь шатрын спорт дэлхийн хэмжээнд эргэн ирснийг харуулж байна.
Дэлхийн шатрын холбооноос анх удаа Дэлхийн цомын тэмцээнд эмэгтэй шатарчдын ангиллыг оруулж, эмэгтэйчүүдийн цомын аваргыг тодруулах гэж байгаа нь манай шатарчдад том боломж олгож байна. Иймээс Та бүхэн сэтгэл зүй болон тэмцээний бэлтгэлээ сайн базааж, амжилт гаргахыг хүсье. Монголын шатрын холбооны хүндэт Ерөнхийлөгчийн хувьд тэмцээнд оролцох баг тамирчдад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Шатрын дэлхийн цомын тэмцээн ирэх долдугаар сарын 12-нд ОХУ-ын Сочи хотод эхлэх бөгөөд цомын аваргын төлөө 206 эрэгтэй, 103 эмэгтэй шатарчин өрсөлдөх юм байна. Уг тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр эзэлж, дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авсан Олон улсын хэмжээний мастер С.Ган-Эрдэнэ, улсын сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Их мастер Д.Батсүрэн, Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастерТ.Мөнхзул, урилгаар Монгол Улсын гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Мөнгөнтуул нар эх орноо төлөөлж оролцох юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Б.Саранчимэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Урлаг спорт2024/07/23
П.Сэр-Од, О.Есүгэн нар олимпын наадмын нээлтэд төрийн далбааг зална
-
Цаг үе2021/08/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/11/29
“Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грант, шилдэг өгүүлэл, бүтээлүүд...
-
Улстөр нийгэм2020/07/12
Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэндчилгээг ула...
