Улстөр нийгэм
Төрийн банк нээлттэй хувьцаат компани болно
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой.
Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП таван банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна.
Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох үүрэгтэй. Иймд Төрийн банкыг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаа гаргах ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм.
Төрийн банкны хувьд нийт 4 их наяд төгрөгийн актив, 2.2 их наяд төгрөгийн зээл, 377.2 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий системийн хэмжээний таван банкны нэг. Нийт Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй, 2 сая орчим харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг бөгөөд нийт зээлийн 70 орчим хувийг иргэдийн зээл эзэлдэг юм. Мөн хүүхдийн мөнгөний 90, тэтгэвэрийн 55, халамжийн 80 хувийг Төрийн банкаар олгож байна.
Төрийн банк нь олон нийтэд хувьцаа гаргаснаар иргэд, хуулийн этгээдүүд банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болно. Ингэснээр Төрийн банканд тавих иргэд олон нийтийн хяналт сайжрах, хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэх юм.Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2025/01/13
Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, ач х...
-
Улстөр нийгэм2021/02/09
Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жаг...
-
Шударга мэдээ2022/05/09
Энэ долоо хоногт ажиллах шинижлгээний цэгүүд
-
Цаг үе2025/06/25
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
