Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, санал солилцлоо
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Боловсролын багц хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар уулзаж, санал солилцлоо. Өнгөрөгч 06 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Боловсролын багц хуулийг хэлэлцэхээс өмнө эргэлзээтэй, маргаан дагуулах эрсдэлтэй асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх, их дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах асуудлаар удирдлагуудтай нь хэлэлцүүлэг хийх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн асуудлаар багш, эцэг эхчүүдийн саналыг авах зэрэг ажлуудыг зохион байгуулах шаардлагатайг УИХ-ын дарга тэмдэглээд салбарын мэргэжилтнүүдтэй тогтмол мэдээлэл солилцож, хамтран ажиллах хэрэгтэйг онцлов.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуулийг 2002 онд, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийг 2008 онд, Бага, дунд боловсролын тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулж, Дээд боловсролын тухай хуулийг 2002 онд тус тус баталжээ. Энэ хугацаанд Боловсролын тухай хуульд 26 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, Бага, дунд боловсролын тухай хуульд 13 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор боловсролын салбарын системийн шинжилгээ, тогтолцооны хөгжлийн загвар, багш бэлтгэх болон үнэлгээний тогтолцоо, сургуулийн өмнөх, бага, дунд болон дээд боловсролын бодлогын шинэчлэл, насан туршийн боловсрол, боловсролын санхүүжилт зэрэг чиглэлээр нэмэлт судалгаануудыг хийсэн байна.

Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Шударга мэдээ2026/06/09
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
-
Улстөр нийгэм2021/04/25
Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгу...
-
Улстөр нийгэм2023/01/25
Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэгний бүрэлдэхүүнд Люкс вагон аялж...
-
Улстөр нийгэм2021/09/15
Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
