Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Өнөөдрөөс 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана

Огноо:

,

Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал, хүрэлцээ хэр байгааг сурвалжиллаа.  

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу МУБИС-ийн  автобусны буудал ямагт хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хүмүүсийн цугларал гэлтэй байдаг. Автобуснууд ч зай завсаргүй ээлжлэн ирж, явах агаад зорчигч олонтой байгаа нь харагдана. “Ковид 19” халдварын үед зорчигч хоорондын зай болоод суудал хоорондын зайг барих үүднээс автобусан дотор тусгаарлах тэмдэг байршуулж өгсөн ч энэ нь төдий л мөрдөгдөхгүй байв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний 100 чиглэлд 935 автобус иргэдэд үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүн хоорондын зайг барих үүднээс автобуснуудын тоог нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, есдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс нэмж 50 автобус үйлчилгээнд гарган, нийт 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа ярив.

Иргэдээс нийтийн тээврийн хүрэлцээ болоод ариутгал, цэвэрлэгээний тухай асуухад “Нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа ч түгжрэлийн улмаас автобус удаан хүлээлгэж ирж байна. Зуслан орчмын буюу Хандгайт зүг рүү 20 хүний жижиг автобус явдаг. Тэгэхээр хүрэлцээ маш муу гэсэн үг. Аль болохоор богинын эргэлт хийлгээд, хот руу оруулахгүй байх арга хэмжээ авах ёстой болов уу. Жишээ нь,  Зуслангуудаас Долоон буудал хүртэл явдаг байхаар зохицуулахгүй бол зуслангийн автобус хотод орж ирээд түгжирчихдэг. Үүнээс үүдэн автобус маш удаан хүлээж байна. Мөн автобусны буудлууд дээр суудлын машинууд зогссоноос болж иргэдэд хүндрэлтэй байна” хэмээн  нэгэн өндөр настан ярилаа.

Автобусны буудлууд дээр хяналтын байцаагч нар тодорхой хуваарийн дагуу ажиллаж байна. МУБИС-ийн автобусны буудал дээр ажиллаж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболд “Байцаагч нар хуваарийн дагуу ажлын таван өдөр ажилладаг. Хяналтын байцаагч нар автобусны ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болоод зорчигч хоорондын зай барилтад хяналт тавьж байгаа. Гэвч бодит байдал дээр зорчигч хооронд зай барих заалт хэрэгжихгүй байна. Манай байгууллагын зүгээс аль болохоор автобусныхаа тоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Мөн коронавирус илэрснээс хойш ариутгал, цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийдэг. Өөрөөр хэлбэл, өглөө үйлчилгээнд гарахаас нь өмнө болоод орой нийтийн тээвэр зогссоны дараа заавал цэвэрлэгээ, угаалга хийлгэдэг” хэмээсэн юм. 

Автобус хүлээн зогсох иргэдийн төлөөлөл “Иргэдийн хотын соёл үнэхээр муу байна. Автобусны цахим картаар үйлчлүүлэхгүй, жолооч нарт бэлэн мөнгө өгдөг хүмүүс их харагддаг. Цаашид үүнд анхаарч, хяналт тавиасай. Бас автобусны жолооч нар буудал дээрээ удаан зогсдоггүй. Хальт хаалгаа онгойлгоод л хөдөлчихдөг. Хөгшин настай хүмүүс амжиж сууж чадахгүй, хоцрох тохиолдол олон байна. Автобус болоод буудлын ариун цэвэрт дан ганц жолооч, ТҮК-ийн ажилчдын үүргээс гадна иргэдийн ухамсар дутагдаж байгаа санагддаг. Татаж байгаа тамхиныхаа ишийг шууд шидчихнэ, эсвэл зажилсан бохио энд тэнд наана, шүлсээ хаяна. Тэгэхээр иргэдийн ухамсар, соёл маш муу байна даа” хэмээн ярьж байв.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд гарч буй автобусны тоог нэмэгдүүлэх, ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхэд анхаарч байгаагаа онцолж байлаа. Иргэд ч мөн адил халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амын хаалтаа сайтар зүүх, цахим төлбөрийн картаар үйлчлүүлэн, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй юм. “Боломжтой бол дараагийн автобусыг хүлээж байгаад үйлчлүүлэх буюу нэг автобусанд бөөгнөрөн, шахалдахаас зайлсхийгээрэй” хэмээн үүрэг гүйцэтгэж байсан Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Бэхболд иргэдэд уриалж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох