Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт энэ сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцов. 


 
Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал, санаачилгыг сонсох нь энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”  илтгэл тавилаа.

Цар тахлын энэ хүнд цаг үед төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хамтдаа нэг бодлого ярилцаж байна. Мөн УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө ийм зөвлөлдөх уулзалт болж буй нь чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
 
Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд “Ковид19” цар тахлын олон улсын нөхцөл байдал, дэлхийн хэмжээнд тээвэр логистикийн хямрал, удаашралын талаар товч мэдээлэл хийж, цар тахлын энэ үед эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа ч хамгаалах, дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд уулзалтад оролцогчид чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ.


 
Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 199 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувиа гуравдугаар тунд хамруулах зорилт тавиад байна. Олон улс орон эдийн засгаа сэргээх бодлого барьж байна. Манай улсын хувьд ч мөн 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүнтэй төстэй хөтөлбөрүүдийг ч цаашид хэрэгжүүлнэ.  Өнөөдрийн энэ уулзалт эдийн засгийн шинэ сэргэлтийг авчрах  түүхэн өдөр байгаасай гэж хүсэж байна гээд цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогоо танилцууллаа.

Цар тахлын нэн хүнд нөхцөлд бид ажиллаж амьдарч байна.  Гэсэн ч цар тахал гэж зовлон тоочоод байх бус сөрж, эвлэлдэн нэгдэж, даван туулж, эрсдэлийг боломж болгохын төлөө ажиллах ёстой юм. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж байгаа. ҮАБЗ зөвлөмж гаргаж, энэ дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна гэв.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого нь улс төрийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төсвийн шинэчлэл хийх зорилготой юм байна.

Хууль батлахаасаа өмнө хувийн хэвшлийнхнээ хэлэлцүүлэгт урьдаг, мэдээлэл өгч хамтрах ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа гэж олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болгох цаг иржээ гэж Ерөнхий сайд хэлэв.  
Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой байлгах, саад хийхгүй байх орчныг бүрдүүлэх нь чухал гэлээ. Мөн төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох  боломж олгох ёстой гэв.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн шинэчлэлийн талаар мөн танилцууллаа. Энэ хүрээнд, Төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, ХАРИУЦЛАГА, ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ шинэчлэл хийнэ.

Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС- ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийнэ.

ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАЖ, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын автозамын ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.

ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж СТАНДАРТ-ЧАНАР- ӨРСӨЛДӨӨН-д СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.

Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан нийт дүнгийн санхүүжилт бүхий зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагад олгох замаар ТӨРИЙН АЛБАНЫ БҮТЦИЙГ ШИНЭЧИЛЖ, ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах юм.

 

 

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох