Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулганы бүртгэл эхэллээ

Огноо:

,

ЗОРИЛГО: 
  • "Монголын Худалдаа, Хөрөнгө Оруулалт, Өв Соёлын Олон Улсын Чуулган" хүрээнд соёл урлаг, ёс заншил, үйлдвэрлэл технологи, бизнес эрхлэлт гэсэн өргөн хүрээнд улс орноо танилцуулах, сурталчлах,
  • Монгол Экспорт хөтөлбөрийн
    • Олон улсын стандартын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих
    • Экспортын зах зээлийн хүрээг тэлж, экспортыг нэмэгдүүлэх
    • Дэлхийн худалдааны байгууллагын "Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр"-ийн хүрээнд хөнгөлөлт эдлэх боломжоо бүрэн ашиглах зэрэг зорилго, зорилтыг хэрэгжүүлэх,
  • Нүүдэлчин соёл уламжлал, арга ухаан шингэсэн байгалийн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд дэлгэн хэрэглэгчдийн хүртээл болгох,
  • Бизнес эрхлэгчдээ дэмжих, чадавхжуулах зорилго бүхий сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлэх зэрэг зорилгын хүрээнд зохион байгуулна.
ХАМРАХ ХҮРЭЭ: Үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, барилга, тээвэр, соёл урлаг, аялал жуулчлал, мэдээлэл технологи, эрүүл мэнд, финтек, харилцаа холбоо, банк, санхүүгийн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, дэмжигч, ивээн тэтгэгч байгууллагууд оролцох боломжтой
АЧ ХОЛБОГДОЛ:
  • Тухайн зах зээлүүдэд амжилттай нэвтрэх сургалт зөвөлгөө авах
  • В2В бизнес уулзалтуудад оролцож хамтран ажиллагч түншлэл бий болгох
  • Монгол Улсаа Дэлхийн олон орны төлөөлөлд сурталчлан таниулах
  • Бараа бүтээгдэхүүнээ АНУ, Канадын зах зээлд танилцуулж сурталчлах, худалдан борлуулах 
  • Хөрөнгө,оруулалтын төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж хөрөнгө оруулалт татах
  • Оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүд Mongolian Gallery нэрийн Amazon, Ebay, ETSY дээрх цахим болон Нью Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвд байрлах "Mongolian Gallery" биет сувгуудаар дамжуулан хамгийн ачаалал ихтэй 2 сарын турш борлуулалт хийх
"МОНГОЛЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ӨВ СОЁЛЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН 2021"- ИЙН ХҮРЭЭНД:
  • Хөрөнгө орууллалтын чуулган
  • Төр засгийн байгууллагуудын уулзалт АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагууд, Засгийн газрын байгууллагуудтай Монгол Улсын ижил төстэй агентлаг, газруудыг холбох, харилцан туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
  • Бизнесийн салбарынхны уулзалт
  • Хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр танилцуулах
  • Үзэсгэлэн худалдаа
  • Соёл сурталчлах арга хэмжээ
  • Брэнд сурталчлах арга хэмжээ зэрэг улс орноо сурталчлан таниулсан үндэсний үйлдвэрлэгчийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эвентүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
ХУГАЦАА: 

2021.11.15 – 2021.11.20 - 🇺🇸 АНУ, ВАШИНГТОН ДИСИ

2021.11.20 – 2021.11.25 - 🇨🇦 КАНАД, ТОРОНТО


 
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС>>> ЭНД ДАРНА УУ...
Хаяг: ХУД 15-хороо Академи хотхон, 1-р блок 104 тоот
Утас: 976-95033019
Facebook: Export Mongoli
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох