Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно

Огноо:

,

Аливаа улс оронд “дундаж давхарга” нь тухайн улсынхаа эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангах нийгмийн хамгийн идэвхитэй, гол хэсэг нь байдаг. Дундаж давхарга хэдий том байх тусам боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй байж, ажиллах хүчин сайтай, хөдөлмөрийн бүтээмжтэй, түүнийг дагаад ашиг, орлогын хэмжээ өндөр байдаг тул тэдний оруулж буй хувь оролцоо нь тэр хэрээрээ улсын эдийн засгийн өсөлтөнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нөгөөтэйгүүр дундаж давхаргыг бүрдүүлэгчид нь хоол, хувцас, боловсрол, эрүүл мэнд, орон байрны сар тутмын хэрэглээний зардлаа төлөөд, цаана нь тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт, хуримтлал хийх боломжтой хэсэг учир энэ давхаргыг эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хүчин зүйл хэмээн ойлгож болно.

Хэт өндөр ба хэт доогуур орлоготой хэсгийн ялгаа, зааг ихссэн, дундаж давхарга нь нийгэмд бага байр суурь эзэлдэг улс оронд нийгэм нь байнгын зөрчил тэмцэлтэй, эдийн засгийн өсөлт нь удааширсаар байдаг бөгөөд ардчилсан нийгэмд дундаж давхарга нь улс төрийн тогтвортой байдал болон хувь хүний эрх, эрх чөлөөний гол баталгаа болдог. Мэдээж үндэстний хөрөнгөтнүүд энэ нийгмийг чирэгч хэсэг хэдий ч дундаж давхрага хөдөлгөгч гол хүч нь байх ёстойг нийгэм шаардсаар байна.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн ирэх 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд Монгол улсын хүн амын дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд дундаж давхаргад зээл, санхүүжилтийг олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох банк санхүүгийн тогтолцоог бий болгох талаар бодлогын баримт бичигт тусгасан байдаг.

Тэгвэл Монголын банк санхүүгийн салбарын Топ 5 банкны нэг болох Төрийн банкийг Дундаж давхаргыг дэмжигч банк болгох зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд буй.

Сангийн сайд Б.Жавхлан

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ онцолсон. Тэрээр “Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг 1.0 саяас 3.0 сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Дундаж давхаргыг дэмжих бодлогыг Төрийн банк өнгөрсөн хугацаанд амжилттай биелүүлсэн. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу 2021 оны 2 дугаар сарын 23-наас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Төрийн банк нь энэхүү бодлогын хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлээр орон нутагт 6185 зээлдэгчид 258.4 тэрбум, Улаанбаатар хотод 2276 зээлдэгчид 152.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр:

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдэж, дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаараа онцолсон.

Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтынхоо хүрээнд 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Тухайлбал, Төрийн банк Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргын өрхийн хүүхдүүдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, аянуудыг зохион байгуулахын зэрэгцээ дундаж давхаргад зориулсан хуримтлалын хадгаламж, тэтгэвэрийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх юм.

Мөн бичил, жижиг, дунд бизнесийн зээл, гарааны бизнесийг дэмжих зээл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл, орон сууцны хөнгөлөлттэй зээлүүдийг дундаж давхаргын эрэлтэд нийцүүлэн, хамгийн таатай нөхцөлөөр олгоно. Дундаж давхаргыг дэмжиж, тэдний маргаашийн итгэлийг сэрээхээр Төрийн банк ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох