Улстөр нийгэм
Махны үнэ хямдарч, хангамж тогтворжиж байна
Нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ махыг хямд үнээр худалдааллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн “Лавай” төвийн “Лавай” хүнсний худалдааны төвд зохион байгуулж, нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангаж, зах зээлийн доод үнээр бүтээгдэхүүнийг худалдааллаа. Үзэсгэлэн худалдаа нь малчид, хоршоодыг зах зээлд оролцох боломжийг нь бүрдүүлж, дотоодын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа.
.jpg)
Нийслэлийн хэрэглэгчдийг дундын шат дамжлагагүй, хямд хүнсээр ханган ажилласан уг үзэсгэлэн худалдаанд нийт 22 хоршоо, 21 малчин болон иргэн, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцлоо. Тухайлбал, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас иргэд, хоршоод ирж оролцсон юм. Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн туршид нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ мах худалдаалсан юм. Үнэ ханшийн хувьд үхрийн ястай махыг 8500, цул 9000-9500, хонины махыг бүтнээр нь 8500, жижиглэнгээр 7500, адууны мах 7000-7500, ямааны мах 6500-7500 төгрөгөөр тус тус борлуулсан.
Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна.
Гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн махыг зах зээлийн бодит үнээр буюу ченжийн оролцоогүйгээр борлуулж байгаад иргэд талархаж байлаа. Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн бүртгэлийн системийг Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санхүүжилтээр Малын эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүүлснээ энэ үеэр мөн хэрэглэгчдэд танилцууллаа. Гар утасны аппликейшн ашиглан худалдан авах махныхаа гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаатайтай танилцаж болох энэхүү системийг өнгөрөгч 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна.

ХХААХҮЯ зөвхөн махны өргөтгөсөн, төвлөрсөн худалдаа бус хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг ADRA, “Монгол ногоо төсөл”-ийн тариалан эрхлэгчтэй хамтарч зохион байгуулсан. Нийтдээ 25 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдааны үеэр худалдаалсан. 8 тонн хүнсний ногоо, 195 ширхэг бүтээгдэхүүнийг энэ үеэр борлуулсан юм. Түүнээс гадна, Цагаан идээ, жимс жимсгэнэ, арвайн гурил, зөгийн балаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр аж ахуйн нэгж, иргэд үзэсгэлэн худалдаанд амжиллтай оролцож бүтээгдэхүүнээ борлуулсан байна.
ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн биржээс махны үнийг бууруулах шат дараатай ажлууд хийж, хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх 10 сард махны өргөтгөсөн худалдааг Төв аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн 11-р сарын дундуур Идэш арга хэмжээг нийслэл хотноо зохион байгуулах юм.
Эх сурюалж: ХХААХҮЯ
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2026/04/13
2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилла...
-
Улстөр нийгэм2021/08/05
Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа
-
Улстөр нийгэм2021/04/28
ЗГ: Улсын хэмжээнд 262 466 хүн вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байна
-
Шударга мэдээ2023/01/27
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
