Үзэл бодол
“Би эх дэлхийдээ хэрэгтэй” эссэ бичлэгийн уралдааны ялагч Австралид нэг жил үнэгүй сурна
Австрали улсын Сидней хотод төвтэй “Oogii edu”-н хамт олон ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийнхан буюу 16-18 насны сурагчдын дунд “Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Монгол хүүхэд, залуусын боловсролыг дэмжих, сайжруулах болоод хүрээлэн буй орчиндоо өөрийн мэдлэг, боловсролоо зориулах эх оронч иргэнийг бага залуугаас нь бэлдэх зорилготой тус уралдааны ялагчид Австрали улсад нэг жилийн хугацаанд үнэгүй сурах тэтгэлэг олгоно.
Мөн “Би эх дэлхийдээ хэрэгтэй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ирсэн материалыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Олон улсын сэтгүүлч, “RackCorp”-н пи ар захирал, Oogii брэнд болон “Oogii edu”-н үүсгэн байгуулагч, CEO О.Оюунцэцэг Улаанбаатар хотын төв номын сангийн захирал, МУИС-ийн багш, соёл судлаач Д.Индра, Олон улсын сэтгүүлч Л.Ариун-Учрал, Гадаад харилцааны мэргэжилтэн, бизнес эрхлэгч Б.Ариунболд нар шүүх аж.
Эрхэм уншигч та бүхэнд тус уралдааны удирдамжийг хүргэж байна.



Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2022/08/24
“НОМИН Холдинг” ХХК “Speed 130” урамшуулалт хөтөлбөр үрг...
-
Цаг үе2019/09/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
Цаг үе2023/06/08
Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна
-
Цаг үе2025/02/26
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зо...
