Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Мөнх тэнгэрийн бичиг-2021” монгол уран бичгийн шилдгүүд тодорлоо

Огноо:

,

“Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болж, шилдэг бүтээлийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Бум-Очир, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар шагналыг нь гардууллаа.

Үзэсгэлэнд дотоодын уран бүтээлч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны уран бичээчид бүтээлээ ирүүлжээ. “Мөнх тэнгэрийн бичиг-2021”-ийн шилдэг бүтээл, оролцогч:

УРАН БҮТЭЭЛЧДИЙН АНГИЛАЛ:

Тэргүүн байр- “Монголын нууц товчоо”. Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Голомт банкны дизайнер Цэгмэдийн Тамир;

Дэд байр-“Чингисийн билиг сургаал”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн уран бүтээлч Дэгжилт;

Гутгаар байр-“Байгал нуур”. ОХУ-ын “Хараацай” уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Оксана Жербанова  Владимировна;

Тусгай байр:

  1. “Билиг барамид хэмээх судар оршвой”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол уран бичлэг” нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Содномын Цэнгэлбаяр;
  2. “Монголын их амар амгалан”. “Содон чимээ” монгол хэлний сургалтын төвийн багш Баттулгын Алтантуяа;
  3. “Мандухай цэцэн хатны домог”. Иргэний нисэхийн ерөнхий газрын инженер Мандахнарын Долгор;
  4. “Тамга”. “Хөх бичиг” төвийн уран бүтээлч Шаравын Гэрэлсайхан;
  5. “Арван зүгийн ачит Гэсэр хаан”. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Чингис Бутханов;
  6. “Бумбын орон”. БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны уран бүтээлч Баатар;
  7. “Мэгзэм ерөөл”. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Корнин Геннадий;

БАГШ НАРЫН АНГИЛАЛ:

Тэргүүн байр- “Мөнх тэнгэрийн бичиг”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ерөнхий боловсролын сургуулийн багш Баярцэнгэлийн Отгонтуяа;

Дэд байр-“Монголын нууц товчоо”. Монгол Улсын Консерваторын монгол хэл бичиг, уран зохиолын багш Төмөрбаатарын Цолмон;

Гутгаар байр-“Эхийн сэтгэл”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Лхагвасүрэнгийн Ууганжаргал;

Тусгай байр:

  1. “Орчлонд би азтай төржээ”. Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш Өлзийбатын Одмандах;
  2. “Монголын нууц товчоо”. Нийслэлийн 21 дүгээр сургуулийн багш Цэрэнлонжидын Найдан;
  1. “Ногоон Дарь эхийн тууж”. Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Ганхуягийн Сайнжаргал;
  1. “Бид ялав”. Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Ядамжавын Сэргэлэн;
  1. “Тэмээн жингийн цуваа”. Нийслэлийн 5 дугаар сургуулийн багш Бямбацэрэнгийн Даваачулуун;
  1. “Түүхийн шүлэг”. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Эрдэнэбилэгийн Мөнхдалай;
  1. “Цагаан сар ба хар нулимс”. Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Хишигсайханы Оюундарь;

СУРАГЧДЫН АНГИЛАЛ (АХЛАХ):

Тэргүүн байр-“Хөх судар”. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цэрэндоржийн Анхцэцэг;

Дэд байр-“Цогтын хадны бичиг”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ням Очирын Бадармаа;

Гутгаар байр-“Цагаан”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Үүрцайхын Энхжин;

Тусгай байр:

  1. “Хөгжмийн гурвал”. Нийслэлийн 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Алтанцэцэгийн Маралмаа;
  2. “Оюун түлхүүр”. Нийслэлийн 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Хүрэлбаатарын Номин;
  3. “Тусгаар тогтнол”. Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чимэддоржийн Өнөрзаяа;
  4. “Авах гээхийн дөрвөн мөрт”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Цогтын Пүрэвсүрэн;
  5. “Өөртөө нэвтрэхэд”. Санхүү, эдийн засгийн их сургуулийн харьяа “Эрхэм баян эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мөнхжингийн Оюу;
  6. “Малчин”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ёндонжамцын Золбоо;
  7. “Хос уянга”. Нийслэлийн 67 дугаар сургуулийн 11 дугаар  ангийн сурагч Ерөөжавын Энхжин;
СУРАГЧДЫН АНГИЛАЛ (ДУНД):

Тэргүүн байр- “Эрдэнийн чимэг”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар  ангийн сурагч Амгалансэнгийн Ариунзаяа;

Дэд байр- “12 жил”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 10 дугаар ангийн Батдэлгэрийн Нандин-Эрдэнэ;

Гутгаар байр- “Тусгаар тогтнол”. Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий болосвролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Оросоогийн Тэмүүлэн;

Тусгай байр:

  1. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”. Нийслэлийн 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ган-Эрдэнийн Өнө-Энх;
  2. “Нэгэн үсгийн эрдэм”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баттуяа;
  3. “Нууцыг задруулсан захиа”. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Баатархүүгийн Номин;
  4. “Тэмүжиний нөхөрлөл”. Сэлэнгэ аймг Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Эрдэнэбилэгийн Учрал;
  5. “Монгол ухаан сургаал”. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 дугаар  ангийн сурагч Гансүхийн Цолмон;
  6. “Чингис”. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Амарсайханы Одонтуяа;
  7. Т.Галсангийн “Монгол бичиг” шүлгээс”. Нийслэлийн “Хобби” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Батсумын Очирдарь.

Үзэсгэлэнг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 04-нийг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй толилуулах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан монгол уран бичгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн. 2021 онд гаргах байсан ч цар тахлын улмаас түр хойшлуулжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.

Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд, 

-113 блок, 8,575 айлын орон сууц

-5,780 суудалтай 5 сургууль

-1,520 суудалтай 8 цэцэрлэг

-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Бүтээн байгуулалтын явц  36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах

-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох

-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх

-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ.  Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.

2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох