Улстөр нийгэм
Оны “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо
МЗХ-ноос дөрөв дэх удаа зохион байгуулагдаж байгаа “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Багш Хөгжлийн Ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь МЗХ-ноос 2018-2044 он хүртэл “Залуусаа бүтээе” уриан дор төлөвлөгдсөн олон ажлуудын нэг бөгөөд Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэх, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог боллоо.
Ёслолын ажиллагааг МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Бэлгүтэй нээж, арга хэмжээнд уригдсан хүндэт зочдоор СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн зөвлөх профессор, МУ-ын ШУГЗ С. Дулам, МУ-ын 21 дэхь Ерөнхий сайд Р. Амаржаргал, МУБИС-ийн хэл уран зохиолын багш, МХЗЭ-ийн гишүүн Д. Хүү, МБНХ-ны ерөнхийлөгч Доктор Профессор академич, Гавьяат багш Б. Жадамбаа , АЖ Н. Сувд, МЗХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Г. Энх-Амгалан, Соёмбо академийн захирал А. Санжмятав нар оролцож илтгэл тавив.
Оны “Бүтээгч залуу багш”-аар
Ч. Цэдэнбилэг 113-р сургууль
Т. Эрдэнэтуяа Сэтгэмж цогцолбор сургууль
С. Дуламсүрэн 41-р сургууль
А. Лхагвасүрэн 29-р сургууль
Б. Долгорсүрэн 104-р сургууль
Г. Ганбаяр 24-р сургууль
В. Пүрэвсүрэн Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль
Б. Баясгалан 92-р сургууль
Н. Дарьсүрэн 59-р сургууль
Б. Даваасүрэн 107-р сургууль
Г. Ууганбат Гүн галуутай цогцолбор сургууль
Ц. Ариунсүх 106-р сургууль
Ш. Чулуунцэцэг 19-р сургууль
Ц. Энхцэцэг 105-р сургууль
Б. Батбаяр Арх, Их тамир сум ЕБС
Д. Урантогос Дорнод, Хэрлэн сум,Шинэ хөгжил цогцолбор
Б. Болдбаатар Увс, 5-р сургууль
Э. Ариунтунгалаг Булган, Хутаг-Өндөр сум ЕБС
П. Гэрэлчимэг Дорноговь, Замын-Үүд сум, 2-р сургууль
С. Ганболд Увс, 1-р цогцолбор сургууль
Г. Эрдэнэчулуун Сүхбаатар, Түмэнцогт сум ЕБС
Д. Болормаа Завхан, Тосонцэнгэл, 1-р сургууль
Н. Должинсүрэн Орхон аймаг, 4-р сургууль
Б. Улаанбаатар ШУТИС, ГУУС
З. Мөнгөнболор Рояаль ОУИС
О. Чинбат Техник технологийн дээд сургууль
О. Мягмарсүрэн МУБИС
Ө. Амгалан Отгонтэнгэр ИС
Б. Энхцэцэг Хүнс технологийн политехник коллеж
Г. Дуламжав Хүнс технологийн политехник коллеж
П. Батболд Техник технологийн Политехник коллеж
Б. Хулан Зохиомж ДС нар шалгарлаа. Мөн
“ҮНДЭСНИЙ ГЭГЭЭРЛИЙГ ТҮГЭЭГЧ” цомын эзнээр Э. Номин-Эрдэнэ, 105-р сургууль
“ҮНДЭСНИЙ СЭХЭЭТЭН ТӨРҮҮЛЭГЧ” цомын эзнээр Д. Баярсайхан, УБИС
”ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭГЧ” цомын эзнээр Б. Алтанмандах /Шинэмонгол ТК/ нар шалгарлаа.









Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Улстөр нийгэм2024/12/24
Хүний эрхийн дэд хорооны гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уул...
-
Улстөр нийгэм2021/04/22
ЗГ: Оюутолгой төсөлтэй холбогдох татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргана
-
Цаг үе2019/06/05
Далайн гахай дэндүү чалчаа
-
Цаг үе2023/03/07
Азийн физикийн олимпиадад 30 гаруй орны төлөөлөл оролцоно
