Улстөр нийгэм
Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарктай уулзаж, санал солилцжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд БНСУ-д хийж байгаа албан айлчлал олон улсын байгууллагуудын уулзалтаар үргэлжилж байна.
Монгол Улсад 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 20 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Грелмарк болон тус сангийн албаны бусад төлөөллүүдтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар талууд, өнгөрсөн 7 жилийн хугацаанд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн хийгээд цаашид хүлэмжийн хийн шингээлт, уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицол, ойн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм.
“Уур амьсгалын ногоон сан”-гаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 20 орчим төсөл хэрэгжиж, 400 орчим сая долларын санхүүжилт хийгдсэн байна. Мөн хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухайд сэтгэл хангалуун байдаг гэж тус сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарк уулзатын үеэр яриандаа дурдаад, Монгол Улс нь төсөл хэрэгжилт дээр жишиг улс гэдгийг онцлов.
Түүнчлэн энэ оны буюу 2022 оны аравдугаар сард тус сангийн удирдах зөвлөлийн хурал болно. Энэ хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналтай байна гээд, 2015 хойш хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнтэй газар дээр нь очиж танилцах хүсэлтэй байгаагаа тус сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарк илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байгаа байгаль, экологийн асуудал тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, ойн тогтвортой менежмент, хүлэмжийн хий шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байна гээд, ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөж буй уур амьсгалын ногоон сангийн удирдах зөвлөлийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахыг албан ёсоор урьсан юм.
Түүнчлэн хамтын ажиллагааг тэлж, бэхжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийллээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Улстөр нийгэм2020/02/17
Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдл...
-
Шударга мэдээ2023/09/04
АТГ: “Шударга байдлын үнэлгээ”-нд одоогоор 9124 хүнийг хамруулаад ба...
-
Улстөр нийгэм2020/09/01
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүллэ...
-
Улстөр нийгэм2024/10/09
Нийслэлийн 14-р сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авлаа
