Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Жуулчин цагдаа” арга хэмжээ хэрэгжихээр боллоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгож буйтай холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Нямбаатар нарын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/149, А/188 дугаартай хамтарсан тушаалаар байгуулагдсан хамтран ажиллах ажлын хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, Монгол Улсыг жуулчинд ээлтэй, найрсаг, аюулгүй орон гэдгийг жуулчдаар дамжуулан гадаад улс оронд сурталчлахад зориулж Дотоод хэргийн их сургуулийн 167 сонсогч, бусад их дээд сургуулийн гадаад хэлний мэдлэгтэй 150, нийт 317 оюутныг “Жуулчин цагдаа” арга хэмжээнд хамруулахаар боллоо.

2022 оны тавдугаар сард ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас гаргасан “Гадаад иргэд тус улсад аялаж, зорчихдоо гэмт хэрэгт өртсөн” тухай 2018-2021 оны хоорондох статистик судалгаанаас үзэхэд хулгай, дээрэм, залилан мөн хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг, зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Үүнд:

• 2018 онд 18 улсын 161 иргэн,

• 2019 онд 25 улсын 166 иргэн,

• 2020 онд 11 улсын 53 иргэн тус тус гэмт хэрэгт өртөж, хохирсон мэдээлэл байх бөгөөд улс орноор нь авч үзвэл БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсын иргэд ихэнх хувийг эзэлж байна.

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, мөнгө угаах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх зэрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдсан тохиолдол цөөнгүй байх бөгөөд 2018 онд 10 орны 61 иргэн, 2019 онд 8 улсын 54 иргэн, 2020 онд 7 улсын 21 иргэн тус тус бүртгэгдсэн байна.

“Жуулчин цагдаа” арга хэмжээ хэрэгжсэнээр гадаад иргэдийн аялах, зочлох аюулгүй байдал хангагдаж, жуулчдын тав тухтай аялах нөхцөл, сэтгэл ханамж бий болсноор манай улсын нэр хүнд өсөх, аялал жуулчлалын салбар хөгжих, жуулчин урсгал татах болон жуулчдын тоо нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Цаашид аялал жуулчлалын бодлогыг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага бий бөгөөд дэлхийн аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн АНУ, Япон, Солонгос, Испани, хурдацтай хөгжиж байгаа Хятад гэх мэт улс орнуудын хөгжлийн туршлагаас солилцож нэвтрүүлэх, мөн үндэсний онцлог өв соёл, уламжлалт байгалийн, түүхийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэхэд бусад аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох